НИЙГЭМ

Сугалуулж “баяжигсад”

Сүүлийн үед цахим орчинд дагагч олонтой од, инфлүүнсерүүд сугалаа зохион байгуулах нь нэмэгдэж байна. Тодруулбал жүжигчин М.Баярмагнай, Г.Ирээдүй нар автомашин, бэлэн мөнгө, гар утас, пүүз зэргийг сугалуулах болсон.

Ингэхдээ тэд хэн нэгнээ хууль зөрчлөө хэмээн маргаад буй юм. Сугалааны тухайд жүжигчин М.Баярмагнай л гэхэд 20 мянган төгрөгөөр 4000 хүний дунд сугалаа явуулах аж. Улмаар шилдэг азтан нь "приус-41" маркийн автомашин хожих юм байна. Энэ тоог бодож үзвэл 80 сая төгрөг болж буй аж. Бодоод үзвэл, "приус-41" автомашины зах зээлийн ханш 30 гаруй сая төгрөг байгаа юм. Харин Г.Ирээдүйн тухайд мөн л бэлэн мөнгө, аватомашин, гар утасны азтан зэргийг шагнал өгөхөөр сугалаа зохион байгуулсан билээ.

Сугалаа бол амар хялбар аргаар баяжих гэсэн хүмүүсийн хүсэл. Гэтэл өдгөө сугалаа сугалуулсан хүмүүс нь "баяждаг" болчихсон урвуу хамааралтай зарчим үйлчилж байна. Гэтэл ийм төрлийн сугалааг дандаа олны танил, од, инфлүүнсерүүд зохион байгуулж байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа юм.

Тэгвэл тэдний эл сугалааны асуудлыг хуулийн хүрээнд болон процессийг тайлбарлахад ийм байна

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулах нь тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаанд багтдаг.

Хэрвээ, хонжворт сугалаа зохион байгуулах бол холбогдох тусгай зөвшөөрлийг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авч олсон орлогодоо татвар ногдуулж тайлагнах ёстой.

Аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар татвар төлөгч “төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулж орлого олсон тохиолдолд орлогын 40 хувиар албан татвар ногдуулж төлөхөөр заасан.

Зөрчлийн тухай хуульд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчил илэрсэн өдрөөс хойш үйл ажиллагаа зогсооно гэж заасныг анхаарах шаардлагатай. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ажээ.

Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг:  

  • Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
  • Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Тусгай зөвшөөрөл  хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-25 11:46

Жүжигчид,Дуучид, Бөхчүүд гэж 1 татвар төлдөггүй бүлэг хүмүүс бнаа. Энэ хэдийг өөгшүүлээд бгаа Оркууд бас буруутай шүү.

Иргэн
Иргэн
2023-01-25 13:30

Машин суг##ах магадл## нь 0.00025 юм байна. Тийм болохоор суг##аанд оролцохоо шийдэж дээ.

Зочин
Зочин
2023-01-25 13:32

баялаг үйлдвэрлэхгүй баяжигчид.

ард
ард
2023-01-25 14:26

Энэ Баярмагнай гэж хогийн юм дандаа идсэн уусан юмаа тавьна одоо суг##аа явуулж луйвар хийж байгаа

Зочин
Зочин
2023-01-26 08:11
Reply to  ард

Za za ta nar buh yumiig horij tsagdaad bval uls eh oron baitugai huvi hun ch hugjihgui harin ene shild garsan salbar salbaraar dagnasan tom hulgaichidaa uchriig ni hurdan olohgui bol uls eh oron mongol gej bhgui bolloo ternii orond baigali hun 2 n esreg uildel hiisen hun buriig tsaazaar avna gevel odoo neg nomondoo orno doo bodood uzeerei !!!

Зочин
Зочин
2023-01-25 17:03

ЭНЭ БАЯНХОНГОРЫН МАНГАР БАЦААН ӨСӨХДӨӨ ИХ ӨЛСӨЖ ӨЛӨН ЗЭЛМҮҮН БАЙСАН НӨХӨР БАЙХ ХООЛ ХООЛ ГЭЖ ОРИЛООД ЯВЖ БАЙДАГ.АМЬДРАЛ ДЭЭР Ч ИЙМ Л БАЙДАГ ГЭСЭЭН ОДОО ХОШИН ШОГЧИД ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ НЭРЛЭЭД ТЭРЭНДЭЭ ИТГЭЧИХЭЭД ЯВАА САЛБАДАЙНУУДЫН ЗАХ ЗЭЭЛ ХУМИГДЛАА МОНГОЛЧУУД ИЙМ НЭГ МАРЗАГНАЛЫН МӨН ЧАНАРЫГ ОЙЛГООД ҮЗЭХЭЭ БОЛЬСОН ТЭГЭХЭЭР ХУДЛАА ҮНЭН КИНОНЦОР ХИЙНЭ КИНО Ч ГЭЖДЭЭ ИЧМЭЭР СОНИН ЮМНУУД ӨЛСӨЖ ҮХЭХГҮЙН ТУЛД АРГААН БАРААД ИЙМ ЗАВААРСАН ЮМНУУД ХИЙГЭЭД ЭХЭЛЛЭЭ ҮҮНИЙГ НЬ БОЛИУЛААЧ СУГАЛААГ ХУДЛАА ГЭДГИЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ СУГАЛААД БАЙХ ЮМ.ХАЙРАН МӨНГӨ ТЭР ЛУЙВАРЧИНГУУДАД ӨГЧ БАЙХААР ИЖИИДЭЭ СҮҮ БАРИАД ОЧООЧ БИТГИЙ ЭНЭ МӨНГӨНД ШУНАСАН АЛНУУДЫГ ДАВРАА ХУЦ ГЭЖ ХЭЛ

Зочинlo
Зочинlo
2023-01-25 23:59

uuniig zogsoo huuli huchniihaan ter one life geed neg haltar batsaan bol bur oodortson tsagdaa minii gart bgaa geed sugalaa yavuulaad budlian hiigeed yag zov hun n hojdog ch ugui hulgai hiigeed baij bdg p###a

Зочин
Зочин
2023-01-27 20:17

Нэвтрүүлэгч байсан овсгор шүдтэй одзаяа шун##тай хөтлөгдөөд ард олныг цагаан цаас аятай байлгаж байна. Шүүх цагдаа нараа

Холбоотой мэдээ

Back to top button