Нүүрсний хулгай

АТГ: Эрх бүхий албан тушаалтнууд 13 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй

Авилгатай тэмцэх газар /АТГ/-аас 2022 оны үйл ажиллагааны тайлан мэдээлэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Эндээс нүүрсний гэх хэргийн явцыг онцлон хүргэж байна. Нүүрсний болон төмөр замын бүтээн байгуулалтын худалдан авалттай холбоотой хэргүүдийн тухайд хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11 нийт 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг одоогийн байдлаар гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна. Хэргийг шалгах ажлын хүрээнд АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаагаар 127 обьектод нэгжлэг хийж, хүний бие эд зүйл байр баримт бичлэгт үзлэг хийх ажиллагааг 246 обьектод хийж, гэрчээр 421 хүнээс мэдүүлэгч авч 641 баримт материалд холбогдох байгууллагаас гаргах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй шуурхай зохион байгуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй тохиолдолд баривчилж холбогдох шүүхэд танилцуулсан.

Хэргийг шалгах явцад 15 яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цагдан хорих арга хэмжээ авснаас одоо 7 хүн цагдан хоригдож байна. Бусад төрлийн цагдан сэргийлэх арга хэмжээ болох хилийн хориг буюу улсын хилээр гарах хоригийг 19 хүнд, албан үүргээс түдгэлзүүлэх арга хэмжээг 5 хүнд, хувийн баталгаа авах арга хэмжээг 35 яллагдагчид аваад байна.

Мөн эрх бүхий албан тушаалтнууд нь 13 тэрбум 851 сая төгрөгийг хахууль болгож авсан байж болзошгүй нь нөхцөл байдал тогтоогдсон учраас энгийн шилжилт  хөдөлгөөнийг хязгаарлаж, 81 хөрөнгийг битүүмжилсэн.

Үүнд:

  • 78 орон сууц
  • 4 оффисын байрны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.
  • Хэргийг мөрдөн шалгах явцад 630 сая төгрөг илэрснийг битүүмжилж, хууль зөрчих замаар олсон эсэхийг шалгаж байна.

Мөн хахууль авсан мөнгөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт спорт цогцолбор, орон сууцны барилгын ажил эхлүүлж, хууль бусаар олсон мөнгийг нуун дарагдуулсан үйлдэл болон нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630.000.000  төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна.

Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжлэх арга хэмжээний хувьд жишээ нь:

  • Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь Таван толгойн орд газарт хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авч улмаар хахуульд авсан мөнгө нэр бүхий хуулийн этгээдийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах эрхтэй 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлж тухайн барилгын ажилд хахуульд авсан мөнгөө зарцуулж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, зорилгоор өөрчилсөн.

Албан тушаалтан хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх 3 блок баригдаж буй барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийсэн байна.  

  • Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз нөхрийн хамааралтай этгээдийн нэр дээр 2020 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалт бүхий барилгаас 464.54 м.кв талбай бүхий оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.09 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байх бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй түүнчлэн хамаарал бүхий хүмүүсийн нэрээр бонд, үнэт цаас авч “Үндэслэлгүй хөрөнгөжих”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн тухайн оффисоо түрээсэлж 1.091.152.412 төгрөг олсон нь тогтоогдож байна. Үүнтэй холбогдуулан уг оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.

Дээрх үйлдлээс гадна төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн найзын компанийг шалгаруулж санхүүжилт авч банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэл нь тогтоогдон шалгагдаж байна.   

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-01-25 12:25

тийм болоол өөрсдийгөө хамга##уулсан хууль гаргаж 2 хоногт бат##ж бн ард түмэн энэ хулгайч нартай хатуу тэмцэх хэрэгтэй

Zochin
Zochin
2023-01-25 12:37

ATG -g ooriin hen hyanadag uym bol doo..

зочин
зочин
2023-01-25 22:28

Бусдын ажлыг хүч түрэмгийлэн булаан авч Албан туша## зарж мөнгө олж байгаа Н.Батсүмбэрэлийг ш##гаач.

Atg
Atg
2023-01-25 22:59

Mongoliin turiin umchid kompanii bvh udirdlaguudiig shalgaachee bas avilgatai temtseh gazart too bodoj chadah chadvartai matiin bagsh avaach alban tuzhaaltai hvmvcsiin avch bui sarin tsalin tednii jiliin orlogiin yalgag avilgatai temtsegch hulgaichuud ni uursduu totzoj chadahgvi bna shdee jishee bolgood yarihad sariin 3 say tugrugiin tsalin avdag darga gehed jilìn orlogo 650 say geed uursdud ni medvvlsen bhad ter 3 say tugrug tsalin bolvoj avdag hvn jild yaj 650 say olson baihan uu gedgig ATG yalgaagin tootzoj chadahgvi l bna shdee sarin 3 sayiin tsalintai darga jild 36 say tugrugiin olson bhad tsaana olson 614 say yaj olson baihuu ene yalgaag olj chadah mergejilten ATG bhgvil bna shdee. Zvgeer neg tsehiin darga jild 50 hvn ajild abaad avilgal bolgoj 1 tervumin orlovo olj bna

Зочин
Зочин
2023-01-26 09:34

Мөнгийг нь төрийн данс хуу л хийгээрэй дээ бас замдаа ##га болчих вий дээ

Back to top button