НИЙГЭМ

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар ХСҮТ-д хүчилтөрөгч өтгөрүүлэгч, агаар цэвэршүүлэгч хандивлажээ

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгч, агаар цэвэршүүлэгч хандивлажээ.

Энэ талаар жүжигчин Д.Ганцэцэг цахим хуудсандаа “Аз жаргалтай байна. Өдөрт эх оронд минь 16 хүн шинээр оношлогдож, 10 хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг энэ аймшигт өвчнөөс хүн бүр урьдчилан сэргийлэх боломжоор хангагдах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд идэвхтэй ажиллаж, аймаг бүрт оношлогооны төвтэй болгохоор зорьж, хуулиа батлуулж хүн бүрийн төлөө зүтгэсэн ХСҮТ-ийн дарга Ж.Чинбүрэн, дэд дарга Л.Баярсайхан нартаа чин сэтгэлээсээ талархаж байна.
Айл гэр бүхэн энэ тахлаас үүдэн хагацал бүү үзээсэй. Хүүхэд бүр элэг бүтэн жаргалтай амьдарч үргэлж инээд дүүрэн байх болтугай” гэжээ.

Мөн “Аримун” продакшн цахим хуудсандаа “Аримун” продакшн “Халуун зүрх” уран бүтээлд Хавдар судлалын үндэсний төв мэргэжлийн үүднээс хамтран ажиллаж, маш үнэтэй зөвлөгөөг бидэнд өгч байсан билээ. Уран бүтээл бүтэх явцдаа Хавдар хэмээх хар тахал Монголчуудын айл бүрээр урилгагүй зочилж олон олон халуун зүрхийг хагацалд учруулж байгааг нүдээр харж биеэр мэдэрч байсан юм.

Хүн бүр эрүүл энх байж, хүүхэд бүр өнчрөл үзэхгүй жаргалтай амьдраасай гэж хүсч “Аримун” продакшны хамт олон халуун сэтгэлийнхээ хандивыг өнөөдөр Хавдар Судлалын Үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт маш их хэрэгтэй байдаг Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, орчны агаарыг эрүүл байлгах үүднээс агаар цэвэршүүлэгчийн хамт хүлээлгэн өглөө.


Л.Баярсайхан даргын хэлснээр "Өвчтөний минь хором бүр өвчиндөө шаналж өнгөрдөг учир тэд маань тайван байгаасай гэж эмч болгон хүсдэг. Тиймдээ ч энэ хүчилтөрөгчийн аппаратыг хараад үнэхээр сэтгэл хөдөллөө. Өвчний өмнө хүчин мөхөсдөж буй нэгний эцсийн амьсгал нь ч гэсэн тэнүүн тайван байх нь дээ гэж бодогдлоо" гэсэн шиг хүн бүрийн амьсгалах агаар цэвэр байж, сэтгэл зүрх нь ариун байх болтугай.
Энэ хандивт “Халуун Зүрх”-ийг үзсэн хүн бүрийн сэтгэл шингэсэн гэдгийг хэлэхэд баяртай байна” гэжээ.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button