УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Зөвлөлдөх санал асуулгад шинэ Үндсэн хуулийг батлах асуулга ороогүй"

Өнөөдөр /2023.01.25/ 14.00 цагт Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлөөс мэдээлэл хийв. Академич Г.Чулуунбаатар, доктор Мөнхсайхан нар оролцож дараах мэдээлэл өглөө.

Академич Г.Чулуунбаатар: "УИХ-ын 2022 оны 12.22-ны өдөр гаргасан зөвлөлдөх санал асуулга явуулах тухай шийдвэрийн дагуу 2023 нэгдүгээр сарын 06-нд зөвлөлдөх зөвлөл байгуулагдаж, тасралтгүй ажиллаа. Улмаар зөвлөлдөх санал асуулгыг ҮСХ-нд хүлээлгэн өгсөн. ҮСХ 30-ны дотор анхдугаар санал асуулга явуулах гэж байна. Хоёрдугаар шат нь зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулагдана. Санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан 1570 хүнээс санал авна. Асуултуудыг боловсруулах бүрэн эрх зөвлөлдөх зөвлөлд бий. Энэ нь УИХ-ын тогтоолоор 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Гарц шийдэв тогтоох зорилготойгоо санал асуулга явуулж байгаа.

Бид асуулга боловсруулахдаа энэхүү хоёр уулзалтад ирсэн хүмүүсийн саналыг мөн өмнө нь яригдаж байсан асуудлуудыг тусгасан. Эрдэм шинжилгээний хуралд 100 гаруй хүн оролцож, 71 асуудал хөндөж, 360 гаруй санал гаргасан бол энэ сарын 11-нд болсон чуулга уулзалтаар 240 орчим санал дэвшүүлсэн.

Дөрвөн багцад хамаарах 20 гаруй асуулт гаргасан. ҮСХ өөрийн аргачлалын дагуу асуултууд оролцуулбал 50 гаруй асуулт томъёологдож эцэслэгдээд байна.

Нэгдүгээрт, иргэний болон улстөрийн эрх, хариуцлага

Хоёрдугаарт, Парламентын ардчилал

Гуравдугаарт, Эдийн засаг баялгийн хуваарилалт

Дөрөвдүгээрт, Нийгмийн тулгамдсан асуудал гэсэн

Доктор О.Мөнхсайхан "Бид хуульдаа захирагдаж ажиллаж байна. Үндсэн хуулийг хянаж ажиллах чиглэлийг байнгын хорооноос өгсөн. Тиймээс шинэ Үндсэн хуулийг батлах асуулга оруулаагүй. Цаана нь шинэ Үндсэн хууль гэсэн утга байхгүй. Зөвлөлдөх санал асуулга бол ердийн санал асуулга биш. Тиймээс тохиолдлоор сонгогдсон 1500 хүн Төрийн ордонд чуулна. Тэдгээрт тэнцвэртэй мэдээлэл өгөх аваас нийгэм, эдийн засгийн асуудалд ямар асуудлыг дэмжих вэ гэдэг нь тодорхой болно. Дараа нь тодорхой иргэдийн асуултад өгсөн хариултад үндэслэж УИХ яахаа шийднэ" гэлээ.

Мөн тэд сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-1570 хүн гэдэг бол нийт хүн амын төлөөлөл болж чадахн уу. Танай зөвлөлдөх зөвлөлийн багийн нэг гишүүн татгалзсан. Тухай гишүүн хэлэхдээ "ТББ-ноос улстөрийн агуулгыг нэмэхийг завсан учраас гарсан" гэж ил зарласан. Нэг гишүүн байхгүй тул үйл ажиллагаа хүчин төгөлдөрт тооцогдох уу. 1570 хүн нийт хүн амын төлөөлөл болж чадах уу?

-ҮСХ-ны байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өөрийн аргачлалаар 1500 хүнийг сонгосон. Ийн сонгосон учир төлөөлнө гэж ойлгож байгаа. Тайлан бичигдэх шатнаас асуулт, тайлангийн мэдээлэл олон нийтэд нээлттэй болно. Төрийн байгуулалтын байнгын хороонд хуулийн дагуу танилцуулж, саналыг нь авч тусгасан.

Үндсэн хуулийн хүрээний ямар асуудал хөндөгдөх вэ гэвэл Ерөнхий сайдын тавьсан асуудлуудад Үндсэн хууль гурван агуулгаар хөндөгдсөн. Сонгуулийн тухай, Баялагийн сангийн тухай,

-20 цагт асуулгын асуултад "Шинэ Үндсэн хууль" гэдэг үг байсан. Хэдэн цагт хасагдсан бэ?

-19-нд биш анхны хувилбараа баталж хүргүүлсэн хувилбал ҮСХ туршилт хийж, редакцын шинжтэй тодорхой саналуудыг ирүүлсэн. Тэр санал дээр үндэслэл өчигдөр Зөвлөлдөх зөвлөл эцсийн байдлаар засварууд хийсэн. Асуулгад Шинэ Үндсэн хууль гэх томьёолол байсан. Найруулгын явцад Шинэчилсэн найруулга гэх агуулгыг томьёолж оруулсан.

-

-

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-25 16:28

Иргэд та нарыг сонгоогүй. Та нарт, зөвхөн 1570 хүнд нийт иргэдийг төлөөлөх эрх олгох нь зохимжгүй гэж үзэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button