Гадаад мэдээДЭЛХИЙ
Европын хүний эрхийн шүүх MH17 онгоцны хэргийг хэлэлцэх эсэхээ өнөөдөр зарлана

Европын хүний эрхийн шүүх 2014 онд MH17 онгоцыг сүйрүүлсэнтэй холбоотой асуудлаар Недерланд улсаас ОХУ-ын эсрэг гаргасан гомдлыг хэлэлцэх эсэхээ өнөөдөр зарлана.
Малайзын иргэний агаарын тээврийн Боинг онгоцыг Украины салан тусгаарлагчид пуужингаар харваж сүйрүүлж, 298 хүний аминд хүрсэн хэрэг 2014 онд гарсан байдаг. Амиа алдагсдын ихэнх нь Нидерлын иргэд байсан тус энэ хэргийн учрыг олоход тус улс хүчин чармайлт гаргаж ирсэн юм.
Нидерланд улс Украинаас салан тусгаарлагчид пуужин харвахад ОХУ-ын оролцоо байсан эсэхийг тогтоохыг хүсэж өнөөдрийг хүртэл тууштай явж байгаа юм. Харин Орос улс энэ мэдэгдлийг үгүйсгэсээр ирсэн билээ.
Шийдвэрийг орон нутгийн цагаар 14:30 (Улаанбаатарынхаар 21:30)-д зарлана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.