ДЭЛХИЙ

Жастин Бибер өөрийн хөгжмийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ

Жастин Бибер өөрийн хөгжмийн эрхийг Blackstone-ийн дэмжлэгтэй Hipgnosis Songs Capital-д 200 сая ам.доллароор зарсан тухай зарлалаа. Энэхүү гэрээнд Биберийн өөрийн хэвлэн нийтлэх болон бичсэн хөгжмийн сангийн хувьцаа, Биберийн хэвлэх зохиогчийн эрх, 2021 оны 12-р сарын 31-нээс өмнө гаргасан 290 гаруй эрхүүд багтсан болно. Биберийн дууг "Universal Music үргэлжлүүлэн удирдан явуулах болно" гэж эх сурвалжууд мэдээлэв. Түүний мастер бичлэгүүд мөнхөд UMG-ийн мэдэлд байх болно.

Энэхүү худалдан авалт нь Hipgnosis Song Management болон Blackstone-ийн удирддаг сангуудын хамтын ажиллагаа болох Hipgnosis Songs Capital компанийн нэрийн өмнөөс хийгдсэн . Hybe America компанийн гүйцэтгэх захирал, Бибертэй 15 жил хамтран ажилласан түүний менежер Браун хэлэхдээ: "Би энэхүү түүхэн гэрээг хэрэгжүүлэхийн тулд шаргуу ажилласан бүх түншүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. 15 жилийн турш би энэ аяллын гэрч болсондоо талархаж байна. Жастины агуу байдал дөнгөж эхэлж байна."

Харин Hipgnosis Song Management-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Мерк Меркуриадис “ Сүүлийн 14 жилийн хугацаанд Жастин Бибер дэлхийн соёлд үзүүлсэн нөлөө үнэхээр гайхалтай байлаа. Энэхүү худалдан авалт нь 70-аас доош насны уран бүтээлчдийн хувьд хийсэн хамгийн том наймаануудын нэг бөгөөд зөвхөн Spotify дээр сард бараг 82 сая сонсогчтой, 30 тэрбум гаруй дамжуулалттай энэхүү гайхалтай дууны сангийн хүч чадал юм. Скутер Браун түүнд гайхалтай сан бүтээхэд тусалсан бөгөөд Жастин болон түүний гайхалтай дуу, бичлэгийг Hipgnosis-ийн гэр бүлд угтан авч байгаадаа баяртай байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-25 15:27

Жахандаа ямар хөөрхөн хүү байлаадаа, дуунууд нь ямар гоё байсан бэээ. Одоо зүгээр л нэг хар тамхичин болцын бишүүүү

Холбоотой мэдээ

Back to top button