УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: ЗГ, эрх баригчид шинэ Үндсэн хууль бичих захиалга өгөөгүй

Д.Амарбаясгалан “БНМУ” агуулга орсон шинэ Үндсэн хуулийн төслийн асуудлаар ЗГ-ын зүгээс тайлбар хийлээ.

Тэрбээр, "Өчигдрөөс Монгол Улсын Засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулаад бэлэн болчихлоо гэх мэдээлэл цацагдаад байна. ҮХНӨ-ийн асуудал яригдах бүрт шинээр хийх ёстой гэсэн байр суурийг олон түвшинд илэрхийлдэг. Хоёр танхимтай парламенттай болох ёстой гэсэн асуудал нэлээдгүй ярьцгаадаг. Санаачилгууд хэр зэрэг гарч байсан бэ гэдгийг тодруулаад үзэхэд өнгөрсөн хугацаанд 10 гаруй төрлийг бичсэн тохиолдол байдаг юм байна.

Шинээр Үндсэн хууль батлагдах гэж байгаа мэт ойлгох нь өрөөсгөл. Үндсэн хууль бичих захиалгыг Засгийн газар, эрх баригчдаас өгөөгүй. Шинээр Үндсэн хууль бичээд батална гэдэг нөхцөл өнөөдөр ихээхэн эргэлзээтэй. Богино хугацаанд хийх зүйл огтоос биш. Шинээр бичих шаардлагатай гэж үзвэл дор хаяж 2-3 жил шаардлагатай. Энэ утгаараа өнгөрсөн 2022 оны тавдугаар сард Үндсэн хуульдаа тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох гэсэн байр суурь илэрхийлж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Саяхан иргэдийн чуулган Төрийн ордон болсон. Иргэдийн төлөөлөл, Ардын их хурлын депутатуудад Ерөнхий сайд өөрийн байр сууриа илэрхийлсэн. Шинэчилсэн найруулга хийгээч ээ гэдэг шаардлагыг тавьж байсан.

Шинэ Үндсэн хууль батлахаар болбол ард нийтийн санал асуулга явуулах зарчим нь байгаа. Хэрэв ард иргэд дэмжвэл, санал нэгдвэл эрх баригчид татгалзаад суугаад байх боломжгүй шүү дээ. Дангаараа батлаад явах боломжгүй" хэмээн ярилаа.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга шинэ Үндсэн хууль хийх ёстой гэдэг санал асуулгыг асуулгад оруулахыг завдсан гэдгийг зөвлөлдөх зөвлөлийн гишүүн мэдэгдэж байсан удаатай. Энэ нь олон нийтэд эрх баригчдын санаачилга гэх ойлголтыг өгөөд байгаа юм?

-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ асуудал яригдсан талаар товч мэдээлэл авсан. ТББ, зөвлөлдөх зөвлөлийн гишүүд, Төрийн ордонд чуулганд суусан иргэдийн саналуудыг үндэслэн оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Нэг нам, нэг Засгийн газар Шинэ Үндсэн хууль санаачлаад баталчихдаг юм биш гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ардчилсан орны иргэд ийм санаачилга гаргаж болно. Өөрсдийн санаа бодлоо цаасан дээр буулгаж, Шинэ Үндсэн хуулийн хэлбэрт оруулан бусдаас санал авч буй хэлбэрийг Шинээр Үндсэн хууль батлагдах гэж байгаа мэтээр ойлгох нь өрөөсгөл.

-Ерөнхий сайдын зөвлөмжөөр байгуулсан ажлын хэсгийн ахлагч нь Н.Энхбаяр. Ерөнхий сайдын өгсөн зөвлөмжийн дагуу Шинэ Үндсэн хууль боловсруулчихлаа гэх утга бүхий бичиг гараад ирлээ. Өчигдөр автораас нь Шинэ Үндсэн хууль гэдэг бичгээ эцсийн байдлаар аваад хаячихсан, УИХ-ын даргад асуудал нь очоод гацсан гэхчлэн маш олон эргэлзээтэй асуудлууд гарч ирж байна. Та бүхэн ард нь байгаа юм биз дээ. Тодорхой хариулт өгөөч?

-Ард нь байхгүй. Шинэ Үндсэн хууль бичих захиалгыг эрх баригчид болон Засгийн газрын зүгээс өгөөгүй. Харин "улстөрийн намуудыг, Үндсэн хууль судлаачдыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж өгөөч. Бэлэн бичигдчихсэн 4-5 Үндсэн хуулийг нэмээд төр засагтаа танилцуулъя" гэдэг саналын үндсэн Ерөнхий сайдын захирамж гарсан. Түүнээс биш нэг нам Засгийн газар захиалаад баталдаг Үндсэн хууль гэж байхгүй.

-Зөвлөлдөх зөвлөл нь ҮСХ-той хамтран 1570 хүнийг түүврийн аргаар сонгоод асуулга явуулахаар бэлтгэж байна. Тэдгээр 1500 гаруй иргэний боловсролын байдал тодорхойгүй байна. Мөн 3 сая иргэнийг тэд төлөөлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Үүнээс л Үндсэн хуулийн өөрчлөлт эхлэх гээд байна гэсэн хардлага гарчихлаа?

-2019 онд болж байсан Зөвлөлдөх санал асуулгаар Монголын өнцөг булан бүрээс бүх түвшний ард иргэд төлөөлөл оролцсон. Хэнийг зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээс сонгох вэ гэдгийг Засгийн газар дангаараа шийддэггүй. Статистикийн байгууллага санамсаргүй түүврийн аргаар шийдэж, зөвлөлдөх зөвлөлийг бүрдүүлж байгаа гэж ойлгож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2023-01-25 16:05

ТОГТОХСҮРЭН, МӨНХБАТ. АМАРБАЯСГАЛАН ГУРАВ ЭНХБАЯРЫН ДЭЭД ХУУЛЬ ХЭМЭЭХ БАНТАЙНТАЙ НИЙЛҮҮЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН ГЭЖ ХЭВЛЭЛ ДЭЭР ГАРСАН. ҮНЭН БАЙХАА.

Зочин
Зочин
2023-01-25 20:08

bitiiii shaaa chiniii ene jujgind mongolchuud itgehgui, chiniii avgai shuu uhaantai ymbiiiisan yankan l chinii ene medrel ugend itgedeg baih, hulgaich muur basila muur shde chi, nuursnii hulgaigaas mutarsan gej bodoj bnuu chi

Холбоотой мэдээ

Back to top button