Нийгмийн

Өмнөд Солонгос: "Mave" виртуал хамтлаг өнөөдөр дэбют хийнэ

"Metaverse" энтертайнментын анхны виртуал К-РОР хамтлаг болох "Mave" өнөөдөр 18.00 цагт анхны сингл цомгоороо дэбют хийх гэж байна. Тэдний цомгийн нэр нь "Pandora's Box" ажээ.

Тус хамтлагийн гол дуу болох "Pandora" нь сэтгэл хөдлөлөө алдсан найдваргүй ирээдүйн тухай санааг агуулснаар эхлэх юм байна. Улмаар дууны төгсгөлд дэлхий дахинд итгэл найдвараа эргүүлэн олж авах тухай гардаг аж.

Хамтлагийн тухайд виртуал гэдгээрээ олны анхаарлыг ихэд татаж буй. Нийт дөрвөн гишүүнтэй бөгөөд гишүүд бүр өөрийн гэсэн онцлог шинж чанартай ажээ. Тухайлбал, өөр өөр улирлар, сэтгэл хөдлөл, хэл, бүс нутгийг бэлгэдэх юм.

"Mave" хамтлаг дуу хөгжим, тоглоом, вэб кино, метаверс ертөнцөд дэбют хийхдээ янз бүрийн арга хэмжээнд оролцох төлөвтэй байгаа ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button