Гео-ТоймДЭЛХИЙУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Зарлагдсан дайны оршил: БНХАУ, ОХУ-ын тохирсон, Төв Азийг "вакуумжуулах" төлөвлөгөө

-Дэлхийн дайны үед төвийг сахисан орнуудад юу тохиолддог вэ-

ОХУ-ын Украинд өрнүүлж буй дайн, БНХАУ-ын Тайваньтай өрнүүлж болзошгүй буй дайныг системийн хоорондынх, улс төрийн дэглэм хадгалж үлдэх гэхээсээ илүү эдийн засагт тогтсон дэг журмыг өөрчлөхийн төлөө тэмцэл гэдэг талаас нь харвал хэн нэг нь ялагдах хүртлээ зогсох магадлал маш бага.

Ужиг дайн эхэлж байгаа нь бараг тодорхой. Ийм нөхцөлд улс орнууд ямар алхам хийдэг вэ. Томчууд дайсандаа бүх анхаарлаа төвлөрүүлэхийн тулд элдэв жижиг асуудлаа цэцглэхийг бодно.

Фронтын шугамаас өөр газарт будлиан үүсгэх боломжийг хаана. Хил хязгаар энд маш чухал.

Тиймээс юуны түрүүнд хил залгаа улс орнуудын байр суурийг тодорхой болгодог. Үүндээ их олон арга хэрэглэдэг. Төвийг сахихыг тулгана.

ЗХУ Дэлхийн хоёрдугаар дайны үед Финланд, Шведээр төвийг сахиулсан нь ялалтад их хэрэг болсон. Япон зүүн бөөрнөөс нь цохихгүй гэдгийг баттай мэдсэний дараа Зүүн цэргийн тойргоос их хэмжээний хүч баруун фронт руу шилжүүлсэн гэх мэтээр ялалтад хүргэсэн олон түлхүүр бий.

Одоо яаж байна вэ, гэхээр, хоёр тал яг энэ хүчин зүйлүүд дээр тулж ажиллаж байна. Барууны орнууд Финланд, Шведийг талдаа татаж, УАЦЭ-д элсүүлж, Японд Шинзо Абэгийн амь насыг золин байж энх тайванч Үндсэн хуулиа өөрчлөх боломжтой болголоо.

БНХАУ, ОХУ өдгөө дэлхийд тогтсон дэг журмын золиос болсон Африкийг барууны эсрэг турхирч буй. Түүнчлэн хил залгаа улс орнуудаас тогтвортой байдал шаардаж, барууныхны сурамгай ашигладаг "Өнгөт хувьсгал" гарахаас бүх талаар сэргийлэхийг шаардан, оронд нь эдийн засгийн хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг санал болгож байгаа юм.

ОХУ, БНХАУ-ын тохирсон, Төв Азийг "ваакуумжуулах" төлөвлөгөө

БНХАУ, ОХУ-ын удирдагчид Төв Азид гуравдагч улсын ашиг сонирхлыг хязгаарлахаар тохирсон нь шууд утгаараа АНУ тэргүүтэй барууны орнуудын нөлөөг багасгах, бүр үгүй болгохын тухайд хамтарна гэсэн үг байв.

Хоёр удирдагч харилцан тохиролцсоны дараа ОХУ гуравдагч улсаас санхүүждэг ТББ-уудын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч, энэ нь Төв Азийн зарим улс орнуудад тусгалаа оллоо /Манайд батлагдсан ТББ-ын тухай хуульд ч санхүүгийн тал дээр хяналтыг чангатгасан агуулга орсныг уншигчид санаж буй байх/.

Ши Жиньпин, В.Путин нар хоёр улсын харилцааны тухайд "Хил хязгааргүй найрамдал" гэх нэр томъёо ашиглах нь ихсэж, хил залгаа улсуудтайгаа харилцахдаа "Хамтын аюулгүй байдал" гэж их ярих болов.

Тэдний энэ ажиллагааны гол зорилго нь болзошгүй дайны үед олон тийшээ самгардахгүйн тулд хил хязгаараа түвшитгэх явдал бөгөөд энэ ажлаа харин хүчээр тулган хүлээлгэх биш, хамтын ажиллагаа хөгжүүлэх замаар гүйцэтгэх бодлого барьж буй нь тодорхой байна.

Ши Жиньпин цар тахлаас хойших хамгийн анхны гадаад айлчлалаа Казахстанаас эхэлж, тэнд мөнгө үнэртүүлсэн маш олон төсөл хөтөлбөрүүд хамтарч хэрэгжүүлэхээр тохирохдоо хамтын ажиллагааны суурь нь "Хамтын аюулгүй байдал" болохыг хатуу сануулж байлаа. Казахстан БНХАУ-ын нэг эмзэг цэг болсон Шинжаан Уйгуртай хиллэдэгийг уншигчид мэдэх биз ээ.

Төв Азийн улс орнуудад юу болж байна вэ

БНХАУ, ОХУ-ын тухайд ийм бол, тэдний бодлогод тохирох гэж буй Төв Азийн улсуудад юу болж байна вэ гэхээр, юуны түрүүнд дотооддоо үндэсний эв нэгдлээ хангаж байна. Газар зүйн байршлаараа ч, нөхцөл байдлын хувьд ч манайхтай төстэй Төв Азийн гэгдэх Тажикистан, Туркменистан, Казахстан, Киргизстан, Узбекистанаар жишээлье.

Казахстан Үндсэн хуулиа шинэчилж, Парламентын засаглалыг бэхжүүлсэн. Үндсэндээ ард олныг бухимдуулж, эв нэгдлийг хэврэгшүүлж байсан нэг хүн дангаар ноёлох боломжийг үгүй болгох чигт алхсан.

Туркменистан дарангуйллын бодлогоосоо салаагүй ч Гурбангулы Бердымухаммедов өөрөө зайлж, хүүгээ орондоо аваачин олон нийтийн санаа бодлыг баг ч атугай зөөллөжээ. Дагаад хууль, эрхзүйн шинэчлэл явах нь тодорхой.

Киргизстан, Тажикистан дайныг шууд буруутгахаас зайлхийсэн ч Украинд хүмүүнлэгийн тусламж илгээх, энхийн яриа хэлэлцээрт уриалах зэргээр бие даасан байдлаа харуулж буй. Гол нь, дотоод эв нэгдлээ хангаад, дайны хувь заяа хааш эргэхийг ажиглах байдал руу орлоо.

Ганц Узбекистан л Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын талд байна гэдгээ илэрхийлжээ.

Монгол хэрхэх вэ

Хоёр хөрш хил хязгаараа төвшитгөх бодлого барьж буй бол хоёулантай нь 4000 гаруй км зурвасаар хиллэдэг Монгол энэ бодлогын гадуур өнгөрөх боломжгүй. Монгол бол хоёр их гүрний дунд стратегийн маш чухал байршилтай. Тиймээс дайны цагт манай улсын ач холбогдол үлэмж өснө.

Нөгөө талаар, ОХУ, БНХАУ-ын хоёулангийнх нь эмзэг цэг. Тиймээс АНУ-ын зүгээс Монголыг эмх замбараагүй болгох замаар Москва, Бээжинтэй хийж буй тэмцэлдээ ашиг олох санаархал байж болно.

Хэрвээ ийм зүйл болбол хоёр хөрш тэнцүү тооны цэрэг оруулж ирээд энхийг сахиулагч нэрээр суулгачих ч магадлал бий. Давших ч бай, хамгаалах ч бай, ер нь дайн хийх магадлал өндөртэй улс ар талаа найдвартай болгохыг л хүсдэг гэдэг утгаар.

Тэгэхээр, хоёр гүрэн нэгэнт хөрш орнууддаа хамтын ажиллагаа санал болгож, хариуд нь тогтвортой байдал шаардаж байгаа бол бид түүнийг нь өгөх нь зүй. Харин дотоод эв нэгдлээ бол иргэдийн хамгийн их бухимдуулдаг, өнгөрсөн 30 жилийн алдаа завхралаа засах замаар хангах учиртай. Өөрөөр хэлбэл, иргэдэд шаардаж буй баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсыг өгөх явдал юм. Энэ утгаараа эрх баригчдад маш их хариуцлага ногдож буй.

Яригдаж буй ҮХНӨ үүнд маш хамааралтай. Парламентын гишүүдийн тоог нэмснээр шийдвэр олон намын оролцоотой гарах боломж бүрдэн, улс төрийн хүрээнд эв нэгдэл тодорхой хэмжээнд хангагдана. Гэхдээ иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, боломж олгох тал дээр тодорхой ажил хийхгүй бол энэ нь эсрэгээрээ сул тал болж хувирах эрсдэлтэй.

      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-01-26 08:50

Namin jagsaaltaar olon hulgaich nar orj ireh bolovch,ireeduidee bagasna 32 onoos tsevershih bz

Зочин
Зочин
2023-01-26 09:18

гишүүдийн тоо яахав нөлөөтэй мэт харагдавч үнэндээ нөлөө бага. эв нэгдэлээ гэрээ хэлэлцээрээр дам илэрхийлээд, давхар олон улсын байгууллага нутагшуулах

Зочин
Зочин
2023-01-26 11:11

их хурлын гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй. Одоо гэхэд л их хурлын нэгдсэн хур##даанд 40-хөн гишүүн л сууж баых юм. Тэгэхээр нэмэх шаардлагагүй харагдаж байна.

Зочин
Зочин
2023-01-26 13:09

ЭНЭ НЬ ЗАХИАЛГААР ТУУСАН НИЙТЛЭЛ БАЙНА ШҮҮ ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ТООГ ХАРИН ХАСАЖ МОНГОЛ УЛС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ.НЭГ ГАРААР ЧАНГА БАРИАД ХУЛГАЙЧ АЛУУРЧИН ХҮЧИНДЭГЧ БӨГСЧДӨӨ АЛЧИХДАГ БАЙХАД БОЛЧИХНОО ХУЛГАЙ БОЛ ГААРЛАА ӨЧИГДӨР САЛТАЙ НЬ ШАРЛАЧИХСАН ХЭДЭН БАНДААШАА УГААГААД ТАВЬЦАН БАЙСАН ЧИНЬ ХАШАА ДАВЖ ОРЖ ИРЭЭД АВААД ЯВЦАН БАЙНАШТ ӨГЛӨӨ НӨХРИЙХӨӨ БАНДААЖИЙГ АВЧ ӨМСЛӨӨШТ ОРОС ХЯТАД ХОЁР МОНГОЛЫН НЯСЛАХГҮЙ ХАРИН ТӨРД ГАРСАН ХУЖААГУУД ИХ ХУЦАЛДАЖ БАЙГАА ШҮҮ ХОХЬ ЧИНЬ ШҮҮ ҮМХИЙ САРМИСНУУДАА МОНГОЛ ХҮН НЭГ УУРЛАХААРАА АРЬС ЯС МАХ ГУРВЫГ ЯЛГАЖ ТАВЬЧИХААД ГААНСАА НЭРЖ ТАЙВШИРДАГ ЗАНТАЙ ШҮҮ

Ц.Цэвээн
Ц.Цэвээн
2023-01-26 13:50

Тэрбум дөрвөн зуун сая хүнтэй, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ыг үндсэндээ 7 хүн удирдаж байхад 200 гаруй ерөнхийлөгчтэй болох ухааны юм яриад, түүнээ батлах гэж худ## үнэн баримт жишээ дурдаад суух юм даа.Я##тай ч билээ.

Зочин
Зочин
2023-01-26 14:10

Ер нь дээр дооргүй бгаа энэ их авилга, луйврын сүлжээ чинь гишүүдийн тоо 76 байхаас л ш##тга##ж гараад бгаа, хэрвээ 140 болгочихвол энэ үзэгдэл үгүй болно гэж ямар "ВАНГА"-н хэлчихсэн юм бэ? Энэ бол зүгээр л т##байд жагссан з##уучуудын жагса##ыг ашиглаж өөрсдийн д##д мөрөөдлөө биелүүлэх гэсэн эрх баригчидын "ДАГУУЛЖ ТОНГОРОХ" мэхний л хувилбар юм даа!

Иргэн
Иргэн
2023-01-26 14:38

Гишүүдийн тоог юун нэмэх? Ер нь заав## байнгын парламенттай л байх ёстой гэсэн юм хаана байгаан? Байнгын бус парламент л Монголд нийцнэ.

Холбоотой мэдээ

Back to top button