Нийгмийн

Н.Учралын өргөн барьсан хуулийг олон нийтийн бүлгүүд эсэргүүцлээ

"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тус хуулийг 72 цагийн дотор баталж, ирэх долоо хоногоос хэрэгжүүлж эхлэх юм.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон зарим иргэдийн байр суурийг хүргэе.

Сэтгүүлч Г.Алтантүрүү: Энэ хууль хоёр талтай. Хүний эрхийг хамгаалж бас хааж байна. Энэ хууль хэрэгжиж эхлэвэл мэдээлэл авах боломжгүй болж, гаднын улс орон биднийг хаалттай улс гэж дүгнэх болно. Уг хуулийг зөрчвөл эрүүгийн хэрэгтэн болж таны мэдээлэлд үлдэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн сонгосон болохоор ард түмний нэгдлийн төлөө энэ хуульд хориг тавиарай.

Комедиан Б.Төгөлдөр: Би бол контент үйлдвэрлэгч. Эрх баригчдын үг, үйлдэл, шийдвэрийг шүүмжилдэг болохоор даргад таалагдахгүй гэх нэрийдлээр хязгаарлах вий гэж болгоомжилж байна. Хууль тогтоож буй хүмүүс өөрсдөдөө амар аргаар контентуудыг хаахаар санаархаж байна.

Хуульч Ц.Мөнхбат: Энэ хуулийн жинхэнэ зорилго нь хавар болох магадлалтай жагсаалыг таслах явдал юм. Иргэдийг шууд дамжуулалт хийх нөхцөлийг хаах гэж байгаатай холбоотой. Өнгөрсөн сард гэхэд л Соёлын төв өргөөний дээр сүлжээ унагагч байрлуулсан тохиолдол бий. Одоо хэлэлцэж буй хэлэлцүүлгийг хууль батлахаас өмнө хэлэлцэх ёстой байсан. Мөн 2015 онд манай улс цахим эрх чөлөөгөөрөө дэлхийн улс орнуудаас дээгүүрт жагсдаг байлаа.

Иргэн Ж.Энхбат: Би нүүр номдоо 30 мянган дагагчтай бөгөөд нийслэлийн төсөвтэй холбоотой мэдээллийг хаягаараа олон нийттэй хуваалцдаг. Сүүлийн нэг жилийн турш би цагдаагийн үүд сахиж байгаа. Намайг шилэн дансанд байршуулаагүй мэдээллийг ил тавьсан шалтгаанаар. Энэ хуулийн дагуу бол ирэх сарын 1-нээс би хотын даргаас зөвшөөрөл авч байж, дээрх мэдээллүүдийг нийтлэх юм байна.

Энэ мэтээр өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд дараах нийтлэг үндэслэлээр хуулийг эсэргүүцэв.

  • Шүгэл үлээгчдийг эсэргүүцсэн хууль баталлаа
  • Интернет орчныг хязгаарлахын тулд энэ хуулийг богино хугацаанд баталсан байна
  • Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчин, энэ хуулийг яаралтай горимор баталсан. Олон нийтийн бүлгүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээгүй. Хууль тогтоомжийн тухай хууль байгаагийн шалтгаан юу вэ
  • Хуулийн төслийг цахим орчинд хүүхдийн эрхйиг хамгаалах хэмээж байгаа ч дахин хууль баталж хуулийн давхардал үүсгэж байна
  • Хүүхэд хамгааллын, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль бий. Гэтэл дахин хүүхэд хамгалаах нэрийдлээр ийм хуулийн төсөл баталж байгаа вэ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-25 16:46

УЧРАЛ ХӨӨРХИЙ МАШ ХҮНД ӨВДӨӨД АЙМААР ИХ ЭМ ТАРИА ХИЙЛГЭЭД СЭТГЭЦЭД НЬ ӨӨРЧЛӨЛТ ОРЧИХСОН БАЙХАА.ЭСВЭЛ ЭРХ БАРИГЧ НАМЫН ТОЛГОЙ ДЭЭР НЬ СУУСАН ЯЛААНУУД ИЙМ ХУУЛЬ САНААЧЛААД ОРУУЛААД ИРЭЭ ТЭГЭХГҮЙ БОЛ БИД ЦАГААСАА ӨМНӨ ЧАДАРЦГААЖ БҮГДЭЭРЭЭ НҮҮРС ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ШОРОНГИЙН ТАВ ХАДААС БОЛЖ ЮУН ДАЛЧИГНАХ ТЭНД ОЧООД ЖИНХЭНЭ НИНЖА ХОГ ТҮҮЖ ИДЭХ ГЭЭД БАЙНА ГЭСЭН БАЙХ. АРД НИЙТЭЭРЭЭ ҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ХОЁРДАХЬ ХОЙД СОЛОНГОС БОЛОХГҮЙН ТӨЛӨӨ ЖАГСАЯ ТЭМЦЭЕ ШАТАЖ ҮХЭЦГЭЭЕЭ ӨЛСӨГЛӨН ЗАРЛАЯ БЫСДА ГЭЖ ЯАЦАН ЗАСАГ ТӨР ЭРГҮҮ МАЛНУУД ГЭХЭЭРЭЭ ИЙМ БАЙДАГ ЮМ БЭ? МОНГОЛЫН УХААНТАЙ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУСАА ТА НАР ХААЧЧИХАВАА ҮГЭЭ ХЭЛЭЭЧ ДУУГАРААЧ

Зочин
Зочин
2023-01-25 18:51

Энэ хуулийг зогсоож байж бид цаашаа явна

Зочин
Зочин
2023-01-26 15:00

Баахан эм тариа шахуулсаар л байгаа ш дээ одоо. Сэтгэцэд нь үүний нөлөө ороод нүүр царай нь хүртэл өөрчлөгдсөн байгааг харж бн бид

Зочин
Зочин
2023-01-27 09:33

Хуулийг эсэргүүцэж бна

Холбоотой мэдээ

Back to top button