УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газрын үгүйсгэлийн цэг нь Н.Энхбаярын дураараа дургилт

Өчигдрөөс /2023.01.24/ олон нийтийн цахим сүлжээнд Шинэ Үндсэн хуулийг сар шинийн өмнө яаравчлан батлах гэж байгаа тухай шуум гарав.

Тухайн хуулийн автор нь Н.Энхбаяр. Өнгөрөгч 2022.07.29-ний өдөр Ерөнхий сайдын зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж байв. Энэхүү албан бичиг "Засгийн газрыг Н.Энхбаяраар Шинэ Үндсэн хууль бичүүлсэн" гэх хардлага руу хамгийн түрүүнд хөтөлсөн. Тус ажлын хэсэг Үндсэн хуулиа өөрсдийнхөөрөө бичиж, дуусгажээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулсан. Н.Энхбаяр өнөөдөр УИХ-ын даргын үүд манаж суусан нь ч үүнтэй холбоотой.

Улмаар олон нийт ямар хандлагатай байгааг тандан судлах зорилготойгоор нийтэд "Тавдугаар Шинэ Үндсэн хууль" гэгчийг батлах гэж байгаа тухай шуум гаргаж тавьсан гэх агуулга уншигдахаар. Эл тандалын үр дүн сөрөг гарч, асуудал өндөрөө авснаар Засгийн газрын зүгээс тайлбар хийх нөхцөл бүрдсэн байж мэдэх юм.

Засгийн газрын зүгээс "Эрх баригчид болон Засгийн газрын зүгээс тийм захиалга өгөөгүй. Шинэ Үндсэн хуулийг ганц нам, ганц засаг шийдвэрлээд баталчихдаг зүйл биш" хэмээн мэдэгдэв.

Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр дураараа шинэ Үндсэн хууль бичээд, тусгаар улсаа төлөөлөөд, гаднын элчингүүдэд орчуулаад хүргэсэн. Ардчилсан улс учир дураараа дургих эрх нь нээлттэй. Харин ЗГХЭГ хянах албагүй" гэсэн утга илэрхийлэв.

Тэгэхээр Н.Энхбаяр тэргүүтэй сайн дурын улстөрчид Шинэ Үндсэн хууль гэгчийг бичээд хөл толгойгүй загнаж яваа юм байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-25 17:24

Н.Энхбаяр гэж үнэхээр Монголд гай болж дуусахгүй хүн юмаа

Зочин
Зочин
2023-01-25 18:30

Энэ хүн шун##аа дарж сурахгүй нь, оролцохгүй юм гэж ##га, ард түмэн ямар их дургүй байдгийг мэдрэх хэрэгтэй

Зочин
Зочин
2023-01-25 19:06

Энэ өдөр ф#### шоронд хатахгүй үхэх гээд байсан ...сэргэчихсэн шааж явна

Гаа
Гаа
2023-01-25 19:24

Гэмт хэрэгтэн Н.Энхбаяр гай болохгүй д##д орооч чиний гай багдаагүй шүү!!!

Үнэн
Үнэн
2023-01-25 21:12

Авилгaлын загaлмайлсан эцэг Үндсэн хуулийн загaлмайлсан эцэг боллоо доо.

Зочин
Зочин
2023-01-25 21:18

Өөрийгөө Чингисийн хүргэн, Монголын хаан гээд үнэмшчихсэн !

Зориг
Зориг
2023-01-26 06:56

Оюунлаг хүнээ ямарч ш##тгаангүй хоосон таамгаар буруутгаж байхаа болиосой Энхбаярын Шүүх хур##ийг ТВ--ээр харуулсан харинч буруугүй хүнийг хэлмэгдүүлсэнийг Ард иргэд үзсэн

иргэн
иргэн
2023-01-26 07:36

Сэтгүүлч минь ээ, ийм сэдвээр бичиж байж ...байх ... гэсэн таамагаар төгсгөж болохгүй. Эрэн сурв##жил, ажлаа сайн хий ...цаад хуйв##дааныг олж илрүүлж мэдээл.................эрэн сурв##жлах ажил бол яруу найраг бичихтэй адилгүй шүү.............

Зочин
Зочин
2023-01-26 14:54

Энэ б##ин хамартай хүний сүнс нь монгол төрийн ордонд хорогодож нэг аюул болох цаг ойртоод л бн даа яанааа!

Холбоотой мэдээ

Back to top button