Top StoriesТойм, анализУЛС ТӨР

Д.Сумъяабазарын суган дахь хоёр ширхэг “Михайл” бодол

Хот эдүгээ 1.5 наядын өртэй. Дээр нь концессоор бариулсан 587 тэрбумын өр ААН-үүдэд төлөхөөр хүлээгдэж байна. Тэд ирэх жил 26.4 тэрбум хөрөнгө оруулалт тавьжээ. Ингээд харахаар хот ерөнхийдөө л “хөөрхий” төрхтэй. Дээрээс нь түгжрэлийг шийдэх, дэлхийн хөгжсөн том хотууд шиг метро, хурдан галт тэрэг, боловсон нийтийн тээвэртэй болоход багадаа 9.7 их наяд төгрөг хэрэгтэй гэх тооцоо гарчээ.

Аж ахуй удирдаж буй хүний хувьд энэ үед Д.Сумъяабазар гэж “гөлдийсөн” хүний тархинд ер нь л юу бодогдоод яваа юм бол. Банкаар бол сүйрэх дөхсөн балиар том бүтцийг чирээд яг хаачих вэ. Яачхаараа 1990 оноос хойших өр нь хуримтлагдсаар 2020 онд 1.5 их наяд хүртлээ дампуурав. Д.Сумъяабазар ажил авангуутаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулаад, чухам тусгаар улс болчихлоо гэсэн яасан?

Ийм асуултууд үүсч байгаа юм. Гэтэл ийм дампуу цагаар Д.Сумъяабазар ер нам болж, “Хотын даргыг огцруулахаар болжээ” мессиж хэдэн сар түгэв. Тэгж байтал өнөөх нь хоёр агуулга ярьсаар гарч ирлээ. Тэр нь,

  • Нэгдүгээрт, хот нүүрсний орд эзэмшиж, түүндээ IPO босгох,
  • Хоёрдугаарт, ҮХНӨ-д хотын агуулгыг тодотгож оруулах.  

УИХ-ын гишүүн байснаа бүрэн эрхээсээ өөрийн саналаар түдгэлзэж, хотын мээр болчихсон. Нийслэлийн МАН-ын хороогоо давхар удирдчихсан. Сүүлийн жилүүдэд Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь улсын баахан мөнгө “залгисан” муу нэрд орж, сайдын суудлаас ЭТТ нь IPO-г эхлүүлснээ Засгийн газрын шийдвэрээр шийдвэрээр зогсоочихсон. Геологи хайгуулын салбараа сэргээдэг баатар болоод, оросуудыг найрч байгаад, соц үед хийгдсэн баахан хайгуулын дата ачирсан ч тэр нь өнөө хүртэл чулуу болоогүй л яваа.

Ийм түүхүүд Д.Сумъяабазарыг сүүлийн жилүүдэд тойрон эргэжээ. Бүгд “Сан4” төгсгөлтэй байгаа биз. Тийн атлаа одоо...

Нэг. Ордоор мөнгөтэй залгах

Хот дээр нүүрсний орд татаж авчраад, түүндээ ЭТТ дээр унасан  IPO босгох мөрөөдлөө ажил хэрэг болгохоор “улайрч” яваа Д.Сумъяабазарыг заримдаа ойлгоход бас л бэрхтэй. Нүүрсний ордоо урдуудад сурталчлаад, эхний ээлжинд эднийх 400-500 сая ам.доллар босгох зорилт тавьжээ. Ингэхдээ Э.Бат-Үүлийн үед байгуулагдсан “Улаанбаатарын хөгжлийн корпораци” гадныхантай хамтрах замаар бизнес хөгжүүлэлтээ хийх аж.

Ордын тухайд, Дорноговь аймгийн Бадрах суманд байрлалтай. Эдүгээ УБХК, “Эрдэнэс Монгол” хоёр 34/66 хувиар эзэмшдэг. Хот “Эрдэнэс Монгол”-оос авч, орон нутагт нь тодорхой хувь эзэмшүүлэх, гадны хамтрагч татах замаар өөрсдөө мэдэж эргэлтэд оруулах амбицтай. Урдчилсан байдлаар таамаг нөөц 3 тэрбум, үйлдвэрлэлийн нөөц 1.1 тэрбум тонн гэсэн тооцоог мэргэжилтнүүд хийсэн байна.Энэ нь Тавантолгой ордоос хоёр дахин бага нөөцтэй ч, чанар адил коксжих нүүрстэйг харуулсан тоо юм.

Хотын даргын нэг суганд нь энэ орд байна. Өөрөөр хэлбэл, одоо хотыг мөнгө төгрөгийн хувьд аварч, өр ширнээс гэтэлгэн, бүтээн байгуулалтаа хийлгэх ганц найдвар нь энэ орд гэх. Бүхэл бүтэн тусгаар улсын нийслэл нь ийм өрөвдмөөр Б.Чойжилсүрэн сайдын хар ухаанаар барагцаалан боддог шиг авралын ганц одоор ийм орд нэрлээд сууж байна.

Хоёр. ҮХНӨ-өөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн түгжээг тайлах

Эрх баригч нам болоод бусад улс төрийн намуудын зангидаж буй төсөлд хотынхон Үндсэн хуулийн 57.1 дүгээр заалтаас “Нийслэл нь дүүрэгт” гэх агуулгыг хасуулж, 13 зүйл дээр 3, 4 дүгээр дэслэл нэмж, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар хэрэгжинэ” гэх агуулга нэмүүлэх амбицтай байгаа. Ингэж байж, сүр дуулиан болон батлуулсан тусгаар хууль нь түгжээнээс гарч, хот бүтцийн хувьд задрах, нэгжүүдээ чөлөөтэй дэслэж хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж тайлбарлаж буй. /Заалтуудыг хавсаргав/

Арван гуравдугаар зүйл.

1.Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.

2.Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Тавин долдугаар зүйл.

1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

Энэ санаа эрх баригч намын бусадтайгаа зөвшилцөж буй гэх ҮХНӨ-д туссан найман агуулга дотор бол багтжээ. Ингэхдээ хотын дүүргүүдийг хүн амаар нь задалж, дүүрэг дотор хөгжлийн чиг баримжаагаараа ялгасан дэд хотууд багтаж болох зэрэг деталь агуулгууд багтсан байна. Үүнийг олон нийт ойлгож хүлээж авах нь юу л бол. Тэд “Ойлгуулах гэж цаг алдаж байхаар явах системийг нь ингээд янзалчихъя” гэж тооцсон бололтой.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Хүн амынх нь талаас их хувь нь Туулын хөндийд багшааралдан сууж, утаа униар, түгжрэл дунд стресстэх авч эндээс явчихвал амжиргааны эх үүсвэрээсээ салчих эрсдэлтэй өрхүүдээр хот дүүрчээ. Цас орж халтиргаа үүсэхээр хотоо нэг шүүмжилчихнэ. Нийтийн тээвэр дээр бөөн уур болцгооно.

Ил харагдаж байгаа хэдхэн агуулгаа ингэж шүүмжилцгээх боловч хот гэнэт газар хөдөлвөл яаралтай гарах гарцгүй. Эрчим хүчний тусгаар тогтнол нь газар доогуур учир сүйрчихсэн сүлжээтэй. Иймийг нь нээх  их мэдэхгүй олон нийт, ард нь өрөндөө баригдсан хотын том бүтэц гэсэн хоёр эсрэг урсгалтай болжээ. Хотын мээр өрнөөс гаргах, мөнгөтэй болох одоогийн ганц боломж нь нүүрсний орд, хуулийн түгжээнээс гарах хаалга нь ҮХНӨ-д өөрийн агуулгаа шигтгэх гэж харж.

“Диназавор томдоо сүйрсэн” гэдэг хот ер нь асуудлаа шийдэхгүй л бол энэ том бүтцээ Сангийн яамтай нийлсэн эргэх механизмаар цаашид даахааргүй болсон нь үнэн. Ерөөс хотын даргыг хотын иргэд сонгодог болох, бүрэн эрхийн хугацааг нь тэлж өгөх. Эрх хэмжээг нь яг Үндсэн хуулиар заах. Бие даасан мөнгөний урсгалтай болгох нэн шаардлага үүссээр удсан ч системийн гажуудлаасаа үүдээд юу ч хийж чадахгүй байгаа нь ч үнэн юм.

Энэ чөдрөөс Д.Сумъяабазарын тайлбарлаад байгаа хоёр арга нь үнэхээр аврах уу. Эсвэл улс төрчийн хувь амбиц, шунал уу. Үүнийг логикоор нь харж үзмээр санагдав. “Михайлд нэг бодол бий” гэдэг  шиг л...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-26 08:16

Супер

Зочин
Зочин
2023-01-26 08:30

Ynziiin onoj heljeee. Aihtaaar setguulch shvv

Зочин
Зочин
2023-01-26 08:30

Яг үнэн

Зочин
Зочин
2023-01-26 08:37

Бөх зүрхтэй, Бүдүүн хошниготой хотын дарга

Зочин
Зочин
2023-01-26 08:38

Нийслэлийг минь өөр шигээ царайтай болгож дууслаа

Зочин
Зочин
2023-01-26 08:45

Hotiin dargaaa solihgvi bol hezee ch niislel min hogjino gej bhgvi ym bndoo. Helj yrij bga vg vildliig ni haraad bgaarai arai2

Зочин
Зочин
2023-01-26 08:46

Яг үнэн2

Зочин
Зочин
2023-01-26 08:57

Зүтгээд л байгаа харагдах… олон жилийн хуримтлагдсан асуудлыг нэг дор шийдэх хэцүү л дээ

ЗочинХэн
ЗочинХэн
2023-01-26 09:04

Бөх тархитай хүн ийм юм бодохоос яахуу

Зочин
Зочин
2023-01-26 09:12

Манай хотын дарга зангарагтай шдээ. Бүүр нэг бяр амтагдаж өөрийн эр бяраараа ажлаа бүтээдэг. Олон хүний хара## идэж хараанд өртөж муулуулдаг л болхоос биш

Зочин
Зочин
2023-01-26 09:29

Күээ мөн айхтар бичжээ. Сумьяа дарга өш санаж мангартахвийдээ

sum
sum
2023-01-26 09:36

sejigiin s#aa

Зочин
Зочин
2023-01-26 10:29

хаха инээдтэй юм аа

Зочин
Зочин
2023-01-26 10:41

Ene setguulch bodit zowlong ni bichij ugsun shig bna,

иргэн
иргэн
2023-01-26 14:43

Ашигт м##тм## УУХҮЯ-д байдаг нь олон улсын нийтлэг жишиг. Хэрэв хот уурхайд хөрөнгө оруул##т хийнэ гэвэл аймаг сумууд ч адилхан барьцаж бүгд л уурхайтай болохыг хүснэ. Энэ бол бодлогын тампуур## тэнэглэлийн оргил болж байна. Ер цоорхой шуудайнд хичнээн ч хөрөнгө цуглуулж хийнэ доошоо гоожоод л дуусна.

Зочин
Зочин
2023-01-26 14:49

цасаа цэвэрлэ, автобусаа цагт нь явуул, түгжрэлжж л бууруулчих

Зочин яана даа
Зочин яана даа
2023-01-26 23:08

Дараагийн ТТ бэлтгэл ажилдаа гарах уу??

Зочин
Зочин
2023-01-27 09:13

Тэнэгтэж өгөх юмаа, ерөөсөө боловсролгүй хүнээс өөр юу ч гарах вэ дээ, идэж байгаа мөнгө нь багадаад байгаа юм бна л даа

Зочин
Зочин
2023-01-27 10:44

Энэ сумкаг яагаад атг ш##гахгүй бнаа нүүрсний хэрэгт нэр нь гараад бсаншдээ. Хотод бол толгой нь үл хүрнэ бахь байдгаараа байж бгаад дараагийн бас нэг дарга гарч ирээд самарна

Зочин иргэн
Зочин иргэн
2023-01-28 08:44

Сумъяабазар угаасаа бодож мэдэхгүй,чад## ч үгүй.Зүгээр л шцн##ын тулам.Долгорсүрэнгийн шун##ын туламууд гэж ... ЦИРК ...ЦИРКИЙГ Дагвадорж нь ээжтэйгээ нийлж юу болголоо доо.

Холбоотой мэдээ

Back to top button