Спикер ууртай байна

Н.Энхбаярын боловсруулсан Шинэ Үндсэн хуулийн тухай улс даяараа шүүн хэлэлцэж байна. Үүнээс нэг анхаарал татсан асуудлын учир начир тайлагдсангүй.
Тодуулбал, Зөвлөлдөх зөвлөлийнхний 1570 иргэнээс асуух асуултад Шинэ Үндсэн хуулийн тухай агуулгыг ТББХ-ноос шургуулсан байгаа юм.
Үндэсний статистикийн хороонд хүргүүлсэн эхний хувилбар дээр шинэ үндсэн хуулийн асуулга багтсанаа, маргааш өглөө нь илбийн юм шиг алга болчихсонд гайхах хүн олон.
Алга болсон шалтгаан нь спикер гэх сураг дуулдав. Тэрбээр, ийм агуулга орууллаа хэмээн уурсаж, хасуулсан тухай шуум Төрийн ордонд гарчээ. Энэ тухай эх сурвалжаас тодруулахад үгүйсгэсэнгүй. Өөрөөр хэлбэл эл асуулга УИХ-ын дарга дээр ороод унасан болж таарав. Тэгэхээр Спикер Г.Занданшатар Шинэ Үндсэн хуулийг ямартай ч эсэргүүцэж байгаа бололтой.
Иймийн учир Н.Энхбаяр өчигдөр түүний үүдийг сахиж суусан болж таарах нь.
УИХ-ын даргын хувьд өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлт, Шинэ Үндсэн хуулийн талаар ганц ч үг, санаа илэрхийлж байсангүй.
Хамгийн сүүлд намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ эдийн засаг, эрх зүйн шинэчлэл, эрс өөрчлөлт хийх талаар дурдсан. Эдгээр өөрчлөлтийн эхлэл болгож,
- Иргэний болон улстөрийн эрх, хариуцлага,
- Парламентын ардчилал,
- Эдийн засаг баялгийн хуваарилалт,
- Нийгмийн тулгамдсан асуудал гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд бүх нийтийн санал асуулга явуулахаар тогтжээ.
Энэ хүрээнд нэгдсэн асуултуудаа боловсруулж, санамсаргүй түүврээр 1570 хүнийг хамруулах тухайгаа Зөвлөлдөх зөвлөлийнхөн өчигдөр мэдээлсэн билээ. Тэгэхээр Шинэ Үндсэн хууль, Зөвлөлдөх санал асуулга ямар ч холбоо хамааралгүй болно гэсэн үг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МУУ ЭРГҮҮ АЦ ЮУНДАА УУРЛАДГИЙН ХЭН ИЙН ПЯСДАА ПЯЗ АВИЛГАЧИН НӨХРИЙГ ШОРОНД ХИЙХ ХЭРЭГТЭЙ АНАНДБАЗАР МИЕЭГИЙН СУГАНЫ ҮС
Яаамай да
Хэрэг ##гаа
гүүүүүүүүүүүүүүд жаааааааааааааааав
Shine undsen huuli gej balai yumnaas ni elii ch gesen ene maani hamgaalj uldeesei, hvch ni hvreh vv
энхбаяр эргүү өвгөн дандаа гай болж явах юмаа үндсэн хуулийг өөрчилж болохгүй шүү хэдэн жилдээ хөдөлгөхгүй
ХҮҮШЭЭ МАНАЙХААН ЗАНДАНШАТАР НЭГ УУРЛАХААРАА НЭГ САР УУРЛАДАГ ГЭСЭЭН БИТГИЙ МАНАЙ НУТГИЙН СПИКЕРИЙН НЯАРВЫГ БАРААД БАЙГААЧ