ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Тээврийн салбар 2022 онд 2.04 их наядын орлого олжээ

2022 оны байдлаар улсын хэмжээнд бүхий л төрлийн тээврийн орлого 2.04 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2021 онтой харьцуулахад 47.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хэдийгээр 2021 онтой харьцуулахад өссөн дүр зураглалтай боловч цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт билээ.

Өнгөрсөн оны тээврийн салбарыг төрлөөр нь авч үзвэл төмөр зам алдагдалтай, харин авто тээвэр өссөн зураглалтай байна. Тодруулбал, авто тээвэр тэээн ачаа 84 хувиар өсжээ. Үүнд, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 2021 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Орлого нь 784.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Тэгвэл төмөр замын орлого 747 тэрбум төгрөгт хүрч, орлого нь гурван хувь буурчээ. Тодруулбал, төмрийн хүдэр, барилгын материал болон жонш, жоншны баяжмалын тээвэрлэлт буурсан нь нөлөөлсөн байна. Улмаар Улаанбаатар төмөр зам өнгөрсөн онд нийт 34 тэрбум төгрөгийн алдагдал хүлээв.

Харин агаарын тээвэр хоёр дахин өсөж, сүүлийн таван жилийн дээд хэмжээ буюу 505 тэрбум төгрөгийн орлого оллоо. Нийт 13 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна. Орон нутаг руу зорчигчдын тоо 3.4, олон улсад зорчигчдын тоо зургаа дахин өссөн нь дээрх орлогыг өсөхөд нөлөө үзүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button