Top StoriesТойм, анализ

ҮХНӨ vs шинэ Үндсэн хууль: Н.Энхбаярын тал гайхаж, эрх баригчид найман агуулгаар ҮХНӨ хийхээр тохирчээ

Цэнхэр хавтастай "Шинэ Үндсэн хууль" гэсэн товхимол угтаа нэгдүгээр сарын дундуур, Төрийн ордонд ҮХНӨ-ийн асуудлаар зөвлөгөөн зохион байгуулж байх үеэр хэвлэгджээ. Тэр үеэс эрх баригчид, улстөрчдөд эх хувиуд тараагдсан бөгөөд давхар ЭСЯ-дуудад уулзалт хийж эхэлсэн байна.

Энэ бол Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс бичсэн шинэ Үндсэн хуулийн төсөл. Ажлын хэсгийн ахлагч, тус төслийн автор нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр юм.

Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг яг гурван сарын өмнө буюу 2022.10.25-нд шинэ Үндсэн хуулийн төслийг бичиж дуусган, Ерөнхий сайдад танилцуулжээ. Гэтэл он гараад, нэгдүгээр сарын сүүлээр тэдний төсөл "Юу юугүй батлагдах гэж байгаа эх нь" мэтээр ойлгогдож, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл, тайлбар хийхдээ хүрлээ. Н.Энхбаярын ажлын хэсэг, түүний эргэн тойронд юу өрнөв.

Н.ЭНХБАЯР ТАЛААС: Тэд анхнаасаа мэдэж, дэмжиж байсан

МАН-ын залуу лидерүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бус, шинээр бичих тал дээр тохирчээ гэсэн мэдээлэл өнгөрсөн хавраас хойш яригдсан. Харин сүүлдээ улс төрийн болон хууль зүйн шалтгаан нөхцөлүүдийн улмаас асуудлыг ил тод хэлэлцэх тусам алгуурлах шаардлагатай болсоор буй.

Ямартай ч 2022 оны хавар, зуны үес "МАН-ынхан Үндсэн хуулийг шинээр бичүүлж, Н.Энхбаярт шагналаа өгнө" хэмээн яригдаж байлаа. Учир нь ҮХНӨ-ийн агуулгатай ажлын хэсэг УИХ-ын дэргэд байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамжилж, дэргэдэхээ Н.Энхбаяраар ахлуулсан юм.

Ажлын хэсгийн үүрэг нь "ҮХНӨ-ийн тухайд улс төрийн намуудын байр суурийг нэгтгэх, Үндсэн хуулийг шинэчлэх" гэж цагаан дээр хараар бичигдсэн байдаг. Ингээд Н.Энхбаярын ажлын хэсэг Үндсэн хуулийг шинээр биччихжээ.

Энэ үйл явцад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын лидерүүд, эрх баригчид анхнаасаа хяналт тавьсан, ойлголт мэдээлэлтэй байсан хэмээн Н.Энхбаяр талаас тайлбарлаж байна.

Ялангуяа тэдний бичсэн шинэ Үндсэн хуулийн төслийг агуулгын хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ихээхэн дэмжиж байгаа гэдэг мэдээллийг бидэнд өгөв. Эхэнд дурдсанчлан, Төрийн ордонд зөвлөгөөн болж байх үес цэнхэр хавтастай товхимлыг олон хүнд тараажээ. Тэр үед тоогдоогүй, яриа хэлэлцээний сэдэв болоогүй төсөл нь өдгөө гэнэт асуудал дагуулж, ЗГХЭГ-аас "Бид хууль шинээр бичүүлэх чиглэл өгөөгүй, эрхийнхээ хүрээнд тэгээд л явж байг" гэж мэдэгдэл хийсэн нь Н.Энхбаяр талынханд нэг үгээр "шок" болжээ.

ЭРХ БАРИГЧ ТАЛААС: ҮХНӨ-ийг тодорхой найман агуулгаар хийнэ, шинээр бичихгүй

Н.Энхбаяр бичсэн шинэ Үндсэн хуулиа бариад Элчин сайдуудтай уулзаж явааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэт мэджээ. "Бид тусгаар улс. Та дураараа, эрх баригчидтайгаа зөвлөлгүй, өөрийн бичсэн хуулийн төслөө бусад улсын Элчин сайдуудад танилцуулаад яваа юм уу?" гэхэд нь хээв нэг "Тийм ээ" гэж хариулсан гэх.

Эрх баригчид дунд УИХ-ын дарга Г.Занданшатар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Н.Энхбаярын ажлын хэсгийн бичсэн шинэ хуульд таарамжгүй хандаж байгаа аж. Учир нь хууль зүйн хувьд Үндсэн хуульд яг ямар нэмэлт өөрчлөлт оруулах вэ, бүр нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв үү гэдэг үндэслэлийг нухацтай авч үзэх нь зүйтэй гэлцэж буй.

Үүний дээр Засгийн газар Үндсэн хуульд яг тодорхой найман чиглэлээр өөрчлөлт хийхээр агуулгын болоод үзэл санааны хүрээнд тохироод байгаа аж.

Үүнд нь, :

  • Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмэх
  • Улаанбаатар хотын статусыг бие даалгах
  • Засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг тодорхой болгож, сумдын тоог цөөлөх
  • Хүний эрхийг хамгаалах
  • Төрийн сүлдийг өөрчлөх зэрэг нэрлэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, нэг талаас ҮХНӨ-ийг болгоомжлох, нөгөө талаас үзэл санааны хүрээ хязгаараа тохирсны үндсэн дээр Н.Энхбаярын ажлын хэсгийн хуулийг "Аа, бичиж л байг" гэсэн байдлаар тайлбарласан хэмээн ойлгогдож буй.

ХҮН-ын шинэчлэн бичсэн Үндсэн хуулийн өөр нэгэн хувилбар байдаг. Мөн Тунхаг бичигт улс төрийн 38 нам нэгдсэнээр Үндсэн хуульд дөрвөн агуулгаар нэмэлт, өөрчлөлт хийнэ гэдэгт байр сууриа нэгтгэсэн. Тал талд нэгтгэсэн санал, бичсэн хуулийн төслүүд, яриа хэлэлцээнүүд цөөнгүй хувилбараар бий.

Ингээд харахаар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тайлбарласнаар Н.Энхбаяр л дураар дургичихсан. Харин Н.Энхбаяр талынхнаас тодруулахад, "Өөрсдөө мэдэж байсан ч сүүлдээ бодлоо өөрчилцгөөж, Н.Энхбаяр л муу гэсэн мессежийг нийгэмд шидсэн" хэмээж байна. Мэдээллийг хоёр талаас зэрэгцүүлэн, үл дүгнэлт хийж үзэхэд ийм.

ҮХНӨ-ийн тухайд УИХ-аас өнөөдөр Зөвлөлдөх санал асуулга явуулж, түүний хариуд үндэслэн хаврын чуулган нээтэл яриа, хэлэлцээний үйл явц өрнөх хүлээлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-26 10:25

ИТХ гэгчийг огт байхгүй болго

Зочин
Зочин
2023-01-26 12:47

МАХН г Н.ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Л НЭГ Л БИШ БОЛГОЧИХСООН ЭНЭ НАМД ҮХТЛЭЭ ЗҮТГЭСЭН УДВАЛ ДАРГА ХӨӨРХИЙ СХД БЯМБАСҮРЭН БАЯНСЭЛЭНГЭ ЖАМЬЯНСЭНГЭ БИЛ ҮҮ? ГЭЭД НИЛЭЭН ОЛОН ЛИДЕРҮҮД НЬ АМААРАА ШОРОО ҮМСЭН ҮҮ? ШАР ТОС ҮМХЭЭ ЮУ? НАМБАР ВАНГ ИХ ДАВРААХ ЮМ БОЛ НААД ЗАНТГАР АЗАРГАН ЧОНО ЧИНЬ ШҮДГҮЙ Ч МАН н ДОТОР БАЙГАА ЗАЛУУ ЧОНОНУУДЫГ ЭРГҮҮЛЭЭД НОЦУУЛАХ АЖЛЫГ ХӨНГӨХӨӨН ХИЙНЭ.ЦОЛМОНГИЙХОО БОНУСЫГ ИХ ХУРАЛД ЧИХЧИХСЭН ЗАНТГАР ТОЛГОЙ.ЗҮГЭЭР ЭНЭ ЗАНТГАР ТОЛГОЙТ ХӨГШИН АЗАРГАН ЧОНО ЭНЭ СҮРЭГ ДОТОР БАЙХАД СОНИРХОЛТОЙ БАЙДАГ ЮМ.АУУ АУУ ЗАМААР ЯВСАН ЗАНТГАР ТОЛГОЙ ЗАНДКАД ХУЛХИДУУЛСАН ТЭНЭГ ТОЛГОЙ АУУУ ХАЗНАА НОЦНОО

Холбоотой мэдээ

Back to top button