Подкастны эрэлт нэмэгдсэн ч нийлүүлэлт 80 хувь багаслаа

Өдөр ирэх тусам техникийн дэвшлүүд нэмэгдэж, нөгөө талаараа иргэдийн хэрэглээ шинэчлэгдэж байна. Тодруулбал, цаасан номын эрэлт хэрэгцээ буураагүй. Гэтэл цахим ном, подкастны хэрэглээг харвал буурахаас илүүтэй эрэлт нь өссөн дүр зураг ажиглагдаж байна.
Подкастны эрэлт хэрэгцээ нэмэгдсэн ч эсрэгээрээ нийлүүлэлт буурсаар. Цар тахлын үед буюу 2020 онд нэг сая подкаст гардаг байсан бол 2021 онд 730 мянга болж буурсан байна.
Энэхүү тоон үзүүлэлт 2022 онд 221 мянга болтлоо буурсан зураглал ажиглагджээ. Товчхондоо дэлхий даяар шинээр бүтээж байгаа подкаст 80 хувиар багасаад буй.
Подкаст сонсогчдын эрэлт нэмэгдэж буй гол шалтгаан нь завгүй амьдралын хажуугаар цагаа хэмнэж, мэдээллээс хоцрохгүй байх явдалтай холбоотой ажээ. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт гурван сая гаруй подкастын 155 сая анги цацагдсан байна.
Үүний дийлэнхийг Америкт хийсэн бол хэлний байдлаар нь авч үзвэл англи хэлээрх подкаст давамгайлж буй. Харин төрлөөр нь авч үзвэл улс төр, бизнес, хувь хүний хөгжлийн чиглэлээр хийсэн подкаст хамгийн их байгаа юм.
Одоогоор подкаст сонсогчдын тоо 424 саяыг даваад байна. Цаашид ч энэхүү тоо өсөх хандлагатай байгаа боловч подкаст контент бүтээгчид буурсан асуудал тулгамдаад буй. Энэ төрлийн контент эрчээ авснаас өнөөдрийг хүртэл нийгэм, соёл урлаг, бизнес, эрүүл мэнд, бодит гэмт хэргийн талаарх сэдвүүд эрчээ алдахгүй, сонсогчоо хадгалсаар байгаа.
Подкаст нийлүүлэгчдийн тоо багассан өөр нэгэн шалтгаан нь тухайн контентыг бүтээхэд зарцуулж буй зардалтай холбоотой. Гэсэн хэдий ч бага зардлаар контент бүтээгчид уг салбарын сонсогчдыг хадгалсаар байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.