"Мета" Д.Трампын фэйсбүүк, инстаграм хаягийг сэргээнэ

"Мета" корпораци Ерөнхийлөгч асан Доналд Трампын хаягийг хоёр жил хязгаарласны эцэст буцаан сэргээхээр болжээ. Хаягт тавьсан хязгаарлалт ирэх долоо хоногт дуусна гэж мэдэгдлээ.
"Мета" компанийн дэлхийн асуудал эрхэлсэн ерөнхийлөгч Ник Клегг мэдэгдэлдээ "Олон нийт улстөрчдийнхөө юу ярьж байгааг сонсох боломжтой байх ёстой" гэж мэдэгджээ.
Мета корпораци 2021 оны Капитолын үймээний дараа Д.Трампын хаягийг хязгаарласан юм. Түүний тухайн үед бичсэн байр суурь нь олон нийтийг уриалах магдлалтай гэдэг утгаар ингэж шийдсэн байдаг.
Д.Трамп өчигдөр Truth Social-д иргэдийн асуултад хариулахдаа "Facebook таны дуртай Ерөнхийлөгч, наймайг хориглосноороо тэрбум, тэрбумыг алдсан" гэж онцолжээ.
Хаяг нь ийнхүү сэргэж буй ч тэрбээр ашиглах эсэх нь тодорхойгүй байна. Олон нийтийн сүлжээний бас нэг аварга болох Твиттер түүний хаягийг сэргээгээд багагүй хугацаа өнгөрсөн ч тэрбээр одоо болтол нэг ч жиргээгүй байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.