Нийгэм мэдээ

44-60 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй түймэрт амиа алдлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төвийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Уг түймэрт 58 настай, эрэгтэй Б, 44 настай, эмэгтэй С, нэр нас, харьяалал нь тодорхойгүй 60 орчим настай, эмэгтэй нар өртөж нас баржээ.

Мөн 47 настай, эрэгтэй Д нүүр, гар хэсгээрээ түлэгдэж, бэртсэн тул нийслэлийн ЯТТТ-ийн эмчид болон тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2023-01-26 10:55

Tuimer bishee. Gal garsan bn. Tuimer oid, heert gardag.

Холбоотой мэдээ

Back to top button