Төөрч сураггүй болоод гурав хоносон иргэнийг эрэн хайж байна

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн Майхан-Овоо-гийн хоёрдугаар гудамжинд иргэн Н гэрээсээ гараад сураггүй алга болсон билээ. Түүнийг сураггүй болсон талаарх мэдээллийг нэгдүгээр сарын 23-ны өдрийн 11.01 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Н /47 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09.48 цагаас мөн өдрийн 18.26 цаг хүртэл эрэн хайсан байна.
Улмаар тус сумын Олон-Овоо багийн Тарималын-Овоо, Баян-Уул гэдэг газарт 15-20 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй ажээ. Тиймээс өдрийн 10.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭВИЙДЭЭ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ЮМ БАЙНАШТ АР ГЭРИЙХЭН НЬ САЙН ХАРАХГҮЙ ЯАСАН ЮМ ОДОО БОЛ ОСГОЖ ХӨЛДӨЖ ҮХСЭН БАЙХАА ГЭХДЭЭ Л АМЬД МЭНД ГЭЖ НЭГ СОВИН ТАТААД БАЙНА ДАА