Г.Очир-Эрдэнэ хүүгийн эмчилгээнд зориулж аавынх нь найзууд Туркт тоглоно

"Увертюра" хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Г.Очир-Эрдэнэ очир цусны хорт хавдар өвчний улмаас Турк улсад удаан хугацаагаар эмчлүүлээд ирсэн. Гэвч хүүгийн өвчин дахиж, эмчилгээний зардал бүрдүүлэх шаардлага үүссэн.
Тийм учраас "Увертюра" хамтлаг болон дуучин П.Идэржавхлан, Н.Ундрал, жүжигчин З.Алтанхуяг нар хамтран Турк улсын Истанбул хотод нэгдүгээр сарын 29-нд хандивын тоглолтоо хийхээр явлаа.

Анд найзынхаа хүүхдийн эрүүл энхийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэсэн найзуудын тоглолт ирэх хоёрдугаар сарын 12-нд эх орондоо "Улаанбаатар палас"-т бүх оддын нэгдсэн мэргэжлийн тоглолт хийнэ.
"Амьдрал бүтэн байхдаа жаргалтай" тоглолтыг Турк улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд үзэж, элэг бүтэн жаргалтай амьдралтай залуу гэр бүлд бэлэглэцгээе.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдгэж эрүүл болох болтугай.