Нийгмийн
ААШТ: Манай тамирчид гурван мөнгөн медаль хүртэв

Сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкокт хотноо болж байна.
Тэмцээн эмэгтэйчүүдийн финалын тулаанаар үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсын тамирчин М.Цэцэгдарь 66 кг жинд Узбекистаны тамирчинтай тулалдаж шүүгчдийн саналаар ялагдал хүлээн мөнгөн медалийн эзэн болов.
Түүнчлэн Г.Бадмаараг, Т.Номин-эрдэнэ Тайландын боксчинтой тулалдаж тус тус мөнгөн медаль хүртлээ.
С.Сувдансондор
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.