Нийгмийн

А.Бурмаа: Дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн дунд томуугийн дэгдэлт их байна

ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд томуугийн хэмжээ алаг цоог дэгдэлттэй буюу өнгөрсөн долоо хоногтой ижил байгаа ажээ.

Нийт амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн есөн хувь нь томуу томуу төст өвчний шинж тэмдэгтэй байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 23 хувь нь энэ төрлийн өвчлөлтэй байгаа аж. Харин нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн 85.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа бөгөөд 23-ны өдөртэй харьцуулахад 1.7 хувиар нэмэгдсэн гэдгийг онцоллоо.

Томуугийн үндэсний нэгжийн дарга доктор А.Бурмаа энэ талаар "Томуу, томуу төст өвчний шалтгаант дуудлага хотын хэмжээнд нийт дуудлагын 60 орчим хувийг эзэллээ. Вирус судлалын лабораториос шинжилгээ хийхэд томуугийн А вирусний H1N1 В дийлэнхийг нь эзэлж байсан бол H3N2 В вирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна.

Өвчлөгсдийг насны бүлгээр авч үзэхэд 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 4 хүртэлх насны хүүхдүүд 50.6 хувийг нь бүрдүүлж байна. Энэ нь хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 87.3 хувь нь 15 хүртэлх насныхан байгаагаас 76 хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа нь өвчлөлийг нэмсэн" гэв.

Жирэмсэн, архаг хууч өвчтэй, эмнэлгийн ажилтнууд болон 65-аас дээш, 2-5 хүртэлх насны иргэдийг вакцинд хамруулж эхэлжээ. Мөн 2-12 насны 800 гаруй мянган хүүхдийн 30 хувийг вакцинд хамруулсан байна. Хичээл эхлэх гэж буйтай холбоотойгоор вакцинжуулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй байгаа гэдгийг ч хэвлэлийн хурлын үеэр дурдлаа. Манай улсын авсан вакцины 84 хувийг улсын хэмжээнд хийж дуусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button