ЭРҮҮЛ МЭНД
Арьсны бүтэц алдагдсан бол хурууны хээ уншуулахгүй үйлчлүүлнэ

Иргэдэд эмнэлэг, төрийн үйлчилгээ авахад хурууны хээ уншихгүй байх тохиолдол гарч, зарим үйлчилгээг авч чадахгүй хүрдэг.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хурууны хээг уншуулахгүйгээр тусламж, үйлчилгээ авахаар өөр аргагүй тохиолдлуудыг нэрлэлээ.

Байнгын асаргаа шаардлагатай, хэвтрийн өвчтөн, гар сарвуу тайруулсан, эргэж сэргэхгүйгээр арьсны бүтэц алдагдсан бол даатгуулагч хурууны хээ уншуулахгүйгээр үйлчилгээ авч болох юм байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.