Гадаад мэдээДЭЛХИЙ
Афганистанд сүүлийн хэд хоногт 126 хүн осгож нас баржээ

Афганистанд сүүлийн арван жилийн хамгийн хүйтэн өвөл болж байна. Их хүйтний улмаас өнгөрсөн хоёр долоо хоногт 126 хүн нас баржээ. Зарим хэвлэлд амиа алдагсдын тоог 157 гэж мэдээлж байна. Тэдний ихэнх нь осгосон бол зарим нь хийн халаагуурын хорт утаанд хордсон аж. Түүнчлэн 70 мянган толгой мал хорогдсон байна.
Афганистанчуудын олонх нь уламжлалт галлагаатай шавар байшинд амьдарцгаадаг. "Зандали" гэх зуух нь халаах чадвар тааруу, мөн утааг дотогш нь алдаж угаартуулах эрсдэл өндөртэй гэнэ.
Жилийн өдийд Афганистанд агаарын хэм 0-ээс -5 градус байдаг бол энэ жил -28 градус хүрч хүйтэрсэн юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.