Ц.Билэгтсайхан: БНХАУ тэргүүтэй таван улсад халдварын тохиолдол буураагүй

ХӨСҮТ-өөс өнөөдөр олон нийтэд цаг үейин асуудлаар мэдээлэл өгсөн юм.
Дэлхий нийтэд цар тахлын тохиолдол буурахгүй байгаа ажээ. Тодруулбал, АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Бразид зэрэг улсад өвчлөл өндөр хэвээр байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Дэлхий даяар дэгдэлтийг өдөөж буй хувилбарын тандалтыг судалсан. Нийт 85 мянга гаруй сорьцод тандалт хийхэд Омикроны BA5 хувилбар олонхоос нь илэрсэн. Бусад тохиолдолд BA2, BF7, BQ1, XBB зэрэг хувилбар эзэлж байна.
Урд хөршид сүүлийн 24 цагт 19 гаруй мянган тохиолдлыг бүртгэжээ. Өнгөрсөн долоо хоногт 122 гаруй мянган тохиолдлыг бүртгэсэн байна. Шинээр бүртгэж байгаа тохиолдол нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 25 хувиар буурсан үзүүлэлт юм. Сүүлийн долоо хоногт халдвараас үүдэлтэй шалтгаант нас баралт 484 нас баралт бүртгэжээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 25 хувиар буурсан үзүүлэлт юм" гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн, "Манай улсын хэмжээнд 23 шинэ тохиолдлыг бүртгэлээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 60 хувь буурсан үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар 11 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 16 хүн хяналтад байгаа.
Сүүлийн 16 сорьцын 15-аас нь BQ1.2 хувилбар, нэг сорьцоос BA5.2 хувилбар оношлогдсон. Өмнө нь BA7 хувилбар гарч байсныг мэдээлж байсан.
Хил нээсэнтэй холбоотойгоор манай төв боомтоор ирж буй гаднын болон дотоодын иргэдэд хувилбарын тандалтыг түүвэрлэн хийж байгаа. Өнөөдрийн байдлаар эерэг тохиолдол гараагүй. Мөн эмнэлгийн ор болон эмийн хангамжийн асуудалд анхаарч ажиллаж байна" гэв.
Мэдээллийн төгсгөлд манай улсад бүртгэгдээгүй халдварын шинэ хувилбарууд урд хөршид их байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг иргэдэд анхаарууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УРАГШАА ЯВААД ИРЖ БАЙГАА ЭРЭЭНЧИНГҮҮДДЭЭ ЯМАР ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙГАА ВЭ? БНХАУ д ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭЭД БАЙГААГ ОНЦОЛСООР БАЙХАД ҮХЭРНҮҮД ХИЛЭЭ НЭЭЧИХЭЭД ЭВРЭЭ ГОЗОЙЛГООД МӨӨРӨӨД БАЙХЫН.ХЭРВЭЭ КОВИДЫН ДАВАЛГААГ ЭХЭЛБЭЛ МАНАЙХ НАМРЫН ХӨЛДӨЖ ҮХЭЖ БАЙГАА ЯЛАА ШИГ ХИАРНА.КОВИДЫН ХОРИОГООР САРАНГЭРЭЛ НЯМХҮҮ ХОЁР ИХ МӨНГӨ ЦУСАЛСАН ЭНЭ АЛЦГАР ЭМГЭН ЧИ ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ? НЯМХҮҮГ ЭРГЭХ НЭРИЙДЛЭЭР ХОНОН ӨНЖИН ЗАВААРТАЛ АРХИДАЖ ТЭР ИХ ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ЯАЖ АЛЦАГНАЖ БАЙСНЫГ ЧИНЬ ХӨСҮТ н БАРЛАГУУД ЯРЬДАГ ЮМ БИЛЭЭ ЗУД БОЛОХООР ЗОЛБИН ГИЧИЙ ТАРГАЛДАГ ШИГ ЭНЭ АРАЙ ХЭТЭРСЭН ШҮҮ МОНГОЛЧУУД САРАНГЭРЭЛ НЯМХҮҮ ХОЁРТ ӨРГҮЙ ШҮҮ