НИЙГЭМСПОРТ

Бетчид буюу гэнэт баяжихыг хүсэгчид

Залуучуудын дунд шууд болж буй спортын тоглолтуудад мөрий тавих нь дэлгэрлээ. Тэдний ихэнх нь л амар хялбар аргаар мөнгө олохыг хүсэж улмаар өөрт байгаа бүхнээ мөрий тавих болсон байна.

Иргэн Л.Б-гийн хувьд л гэхэд анх 20,30 мянган төгрөгөөр мөрий тавьж эхэлсэн байгаа юм. Цаашлаад бага мөнгөөр тоглохоор олигтой ашиг олохгүй байсан учир нэг сая төгрөгөөр дансаа цэнэглэж мөрий тавих болжээ. Гэтэл өнөөх мөнгөө алдаж бухимдан ахин хүнээс зээлж мөрий тавих болсон байгаа юм.

Энэ талаар ярихдаа “Уг нь мөнгө хожих боломжтой. Яагаад гэвэл цаана нь амьд хүмүүс, баг тоглож байгаа учраас хэн нэг нь ялбал мөнгө орж ирэх нь үнэн шүү дээ. Гэхдээ хэт их сэтгэлийн хөөрлөөс болж их оддс өндөртэй дээр нь тавиад л алдчихаад байна. Манай найз fulltime суухад нэг сая төгрөг олж болоод л байна даа. Бүр ажлаасаа гараад өдөржин сууж байгаа гэж хэлж болно. Би жаахан туршлага муутай байгаа болохоор л алдсан. Бусдаар цаашдаа олох байх. 15 минутын дотор 100 мянган төгрөг олсон л юм даа” хэмээн ярив.

Харин өөр нэг спортын бет тавьдаг С.Д-ын хувьд өдөр шөнөгүй мөрий тавьсаар сэтгэл зүйд нь хүртэл өөрчлөлт орж байгаа талаар ярилаа. Тэбээр “Би ч алдсан гэхээсээ илүү олж л байгаа л даа. Хамгийн гол нь спортын бет тавихаар сэтгэл зүйд нөлөөлдөг юм байна. Орой унтахаасаа өмнө бооцоо тавьчхаад унтдаг юм. Шөнө заавал нөгөөдөх маань юу болсон бол гээд сэрчихдэг. Алдчихсан байвал босоод өөр нэг юман дээр шарандаа бооцоо тавьж байгаа юм даа” хэмээн ярив.

Тэгэхээр спортын бооцоо тавих нь нэг талаараа залуучуудын сэтгэл зүйд нөлөөлдөг болж таарах нь. Уг нь зөвхөн зугаа гаргах тэмцээний үр дүн яаж ч эргэсэн бай тухайн хүн илүү догдлолтойгоор хүлээж авч сэтгэлийн таашаал эдлэх л байж таармаар. Гэтэл манай зарим залууст энэ нь амьдралын нэгээхэн хэсэг болжээ.

Ямартай ч Манай улсад одоогоор спорт бооцоог зохицуулсан хууль байхгүй. Хориглоогүй, гэхдээ мөрийний шинжийг агуулдаг учраас “Хориглосноос бусдыг зөвшөөрнө” гэдэг агуулгаар хандаж болдоггүй. Төрийн байгууллагууд энэ асуудлыг зохицуулахыг хүсдэггүй. Санхүүгийн зохицуулах хорооноос спорт бооцооны талаар илэрхийлсэн байр суурийг дор оруулсан байгаа. Гэтэл хууль гэдэг харилцааг хориглохын тулд биш, зохицуулахын тулд байх ёстой гэдэг ойлголт бий. Зохицуулах ч үгүй, хориглох ч үгүй хаяна гэдэг ойлголт алга.

Тиймээс тойроод байлгүй судалж үзэх л хэрэгтэй. Мөн энэ асуудлыг яаралтай нэг тийш нь болгож хуулиар зохицуулахгүй бол олон ч залуус байр автомашин гэх мэтчилэн эд хөрөнгөөрөө хохироод үлдэх бололтой.


Энэхүү нийтлэлтэй холбоотой тоймыг ЭНД дарж уншаарай.

Спортын бооцоо буюу "спорт бет"-ийн ирээдүй-Монголд ба дэлхийд

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2023-01-26 13:04

инээж мэнээгээд чаачжээ хха

hAbaA
hAbaA
2023-01-26 14:18

хуулийн төслийг уншиж үзсээн. Одоогийн тулгараад байгаа цахим бэтүүдийг зохицуулахад ихэд анхаарсан байна. Бет тавих гол ш?##?тгаан, суурь бол спортын тэмцээн. Гэтэл гол тэмцээн үйлдвэрлэгчиддээ зориулсан зохицуул?##?т энэ хуулинд байхгүйн харамс?##?тай. Тэгсэн хирнээ Монголын спортыг хөгжүүлэх чух?##? үүрэгтэй ч гэж байх шигь. Өөр нэг онц ноцтой зүйл байгаа тэрнийг удахгүй гаргаж ирэх болноо.

Зочин
Зочин
2023-01-26 21:14

Мөнгө хурдан олох сайхан санаа өгсөн сэтгүүлчид баярл##аа

Зочин
Зочин
2023-01-26 22:16

Ийм юмнаас хол яв з##уус аа. Оронд нь ажил хийж мөнгөө хадг##ж тодорхой тоонд хүргэхийг хичээ. Их тоонд хүрэхээр яаж тэр мөнгөө ##дахгүй өсгөх вэ сур##ц. Баячууд яадгийг суд##. Ямар ч баян бооцоо тавьдаггүй. Тэд хэзээ ч ##дагд## хүлээх шийдвэр гарахгүй.

МУ иргэн
МУ иргэн
2023-01-28 16:33

Гэнэт олдсон мөнгө гэмтэй. Ажил хийж аажим цуглуулсан мөнгө амжилт дагуулдаг

Зочин
Зочин
2023-01-28 18:32

Бооцоо тавиад саятан, тэрбумтан болсон хүн байхгүээ. Хөдөлмөрлө, оюунаа ажлуул.

Холбоотой мэдээ

Back to top button