ХӨСҮТ: Вакцин андуурч хийсэн есөн иргэний биеийн байдал тогтвортой байна

ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр галзуугийн вакцин андуурч хийсэн иргэдийн талаар мэдээлэл өглөө.
Нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн вакцин бус сүрьеэгийн вакцин андуурч хийсэн тохиолдол гарсан билээ. Ингэхдээ сүрьеэгийн вакциныг 10-30 дахин их тунгаар хийсэн мэргэжлийн алдаа гарсан юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Вакцин андуурч тариулсан есөн иргэнийг ХӨСҮТ-д эмчилж байгаа. Зөвлөх эмч нарийн баг мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, тус бүрд нь оношийг баталгаажуулах, эмнэл зүйн тусламжийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн.
Есөн иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Эдгээр иргэдийн хоёр нь элэгний В, Д вирусний халдвартай. Хавсарсан эмгэгийг сэдрээхгүйн тулд үүнд чиглэсэн эмчилгээг зөвлөх багийнхан хийж байна" гэсэн юм.
Мөн тухайн иргэдийг хазсан нохойнуудаас ажлын хэсгийнхэн шинжилгээ авахад галзуугийн вирус тодорхойлогдоогүй байна. Тиймээс нохойд хазуулсан есөн иргэн галзуу өвчин тусах эрсдэл байхгүй гэж дүгнэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тогтвортой байна гэдэг чинь юу гэж байгаан? Муудчихаад тогтвортой байна гэж ойлгох юмуу? Зүгээр байгаан бол ХЭВИЙН БАЙНА гэж хэлэх ёстой.