Тамгандаа найдсан С.Эрдэнийн ээлжит гүрийлт

С.Эрдэнэ тэргүүтэй АН өнөөдөр /2023.01.26/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэрээ, "АН-ын нэрийг барьсан, үйл ажиллагаа эрх мэдэл, АН-ын гүйцэтгэх чиг үүргийг гуйвуулсан үйл ажиллагаанууд нэлээн явлаа. АН-аас сонгогдсон гишүүд болчимгүй үйлдэл гаргаж, ҮБХ гэх мэт хурлууд зохион байгуулж байгаа нь дүрмийн бус. Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон хурал дүрмийн бус. АН-ын даргын сонгуулийг албан ёсоор зарлалаа" хэмээв.
Тэрбээр тусдаа их хурал зохион байгуулж, даргаа сонгох юм байна. С.Эрдэнийн үгүйсгэл, зөрүүдлэл хэр удаан үргэлжлэхийг намынхан нь таашгүй нь. Одоо тэгвэл АН-д "С.Эрдэнэ ба бусад" гэсэн хуваагдал үлдсэнийг харж болохоор байна.
С.Эрдэнэ том байгаагийн ганц шалтгаан нь түүнд буй хүчин төгөлдөр тамга. УДШ түүний атгасан тамгыг хүчин төгөлдөр гээд шийдчихсэн. Тэрбээр ганцаараа буруу харан ийн зөрүүдэлж суугаагийн шалтгаан нь түүний атгасан тамга.
Харин нөгөө талд намынхаа ҮБХ-ны 290 гаруй гишүүний нэгтгэл дундаас сонгогдсон Л.Гантөмөрийг өнөөдөр үгүйсгэх аргагүй нөхцөл байдал үүсчихсэн нь үнэн. Гагцхүү УДШ бүртгэх эсэх асуудал зөвхөн цаг хугацааных болчхоод буй. МАН Л.Гантөмөрийг УДШ дээр бүртгэхгүй бол булай болно. Системийн гэгдэх намаа жижиглэж, хагалж, тоглож самарч энэ хүргэсэн. МАН ганцаар данхайх гэж зүтгэх тусмаа муухай харагдах нигуртай.
УДШ шийдвэрийг хүлээж авч, бүртгэсэн тохиолдолд шинээр тамга, тэмдэг хийлгэчихэж болох хувилбар тэдэнд бий. Тэр үед С.Эрдэнэ зөрүүд зан хол явах уу гэдэг асуудлыг дахин бодож үзэх үү гэдэг асуулт гарч ирж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дээд шүүх энэ гантөмөрийг сонгсон болон бүртгүүлэхээр ирүүсэн ##бан бичиг дээрх тамга жинхэнэ үү, эсхүл хуурамч нь уу гэдгийг хамгийн түрүүнд нягт##ж үзнэ. Ингээд энэ биш байна аа гээд бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгнө. Энэ үед С.Эрдэнэ даам гарна. АН копут болно.
МАН бүртгэх эс бүртгэхийг шийддэггүй байхаа ном дүрмээрээ бол УДШ хэнийгч бүртгэх ёстой өөрсдөө хөл толгойгоо олохгүй байж бусадруу буруугаа чихэх юм энэ бичвэрийг нөлөөлөх оролдлого, эсвэл дарамт үзүүлж байна гэж үзэх үндэстэй байна.
ene bur tamganii donton bolchjee
ФРОНТЫН БҮХ ШУГАМААР АГААРААР ГАЗРААР УСАН ЗАМААР ҮХЭН ДАЙРЧ БАЙГАА ДАЙСНЫХАА ДАЙРАЛТЫГ ГАНЦААРАА ЦЭЭЖЭЭРЭЭ ХААЖ НЭГ Ч ӨДӨР АМСХИЙХГҮЙ ТУЛАЛДАЖ БАЙГАА ЭНЭ ЭРХЭМ БОЛ АН н СҮҮЛЧИЙН НАЙДВАР ТҮШИЦ ГАЗАР.БАГАХААН ГАЗРЫН ШИРҮҮН ӨРШӨӨЛГҮЙ ХАРГИС ТУЛААН БӨЛГӨӨ.ТАМГАА АТГААД БОСООГООРОО ТӨГСӨХӨД Ч БЭЛЭН БАЙГАА ЭНЭ ЭРХМИЙГ АРД НИЙТЭЭРЭЭ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ОДОО Л ТЭР ХУССАН МӨНГӨӨРӨӨ ХАНА ХЭРМЭЭ БОСГОЖ ЦЭРЭГ ЭЛСҮҮЛЖ СТРАТЕГАА БЭХЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ИЗНН ГЭЭД МААШ ОЛОН НАМЫГ НЭГТГЭЖ НЭГЭН ТОМ ФРОНТЫН ШУГАМЫГ ҮҮСГЭЖ ХОРИГЛОН ХАМГААЛЖ ТУЛАЛДАХ НЬ ЧУХАЛ.МАН ДОТОР ЯС ХАЯЖ ХАР МУУР ГҮЙЛГЭН ЭДНИЙГ ДОТРООС НЬ ӨВЧЛҮҮЛЖ ОЛОН ФРАКЦУУДТАЙ НЬ ТУЛЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ОЮУНЭРДЭНЭТЭЙ ЯАРАЛТАЙ УУЛЗАЖ ЭНЭ ТАМГЫГ МИНЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ГЭЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ТЭГВЭЛ ИРЭХ СОНГУУЛЬД ТОЙРОГ БОЛГОНД МАНГАР БАЦААНУУДАА ӨГӨӨШ БОЛГОН ХАЯЖ ӨГНӨ ГЭЭД ХЭЛ.ХЭРВЭЭ МИНИЙ ХҮССЭНЭЭР ШИЙДВЭР ГАРГАХАД ТУСАЛБАЛ ИРЭХ СОНГУУЛЬД С.БАЯРЫН АРГА БАРИЛААР АЖИЛЛАЖ БҮГДИЙГ НЬ БУЛШЛААД ШАНД НЬ БИ НЭГ САЙД Л ХИЙЕ ГЭЖ ХЭЛ
Төргүй нам тамгагүй нам