ДЭЛХИЙЭнтертайнмент
Брюс Уиллис, Деми Мур нар өвөө, эмээ болно

Холливудын од жүжигчид болох Брюс Уиллис, Деми Мур нарын охин Румер Уиллис жирэмсэн болжээ. Тэрбээр анхны хүүхдээ хүлээж байна. Хүүхэд нь төрөхөд Брюс Уиллис, Деми Мур нар мөн албан ёсоор эмээ, өвөө болно. Румерын найз бүсгүй нь “Vista Kicks” хамтлагийн гишүүн Дерек Томас юм.


Брюс Уиллис “Хатуу самар” киноны Жон Макклейн дүрээр олон нийтэд алдаршсан жүжигчин. Харамсалтай нь, энэ алдарт жүжигчин тархины эмгэгтэй болсны улмаас жүжигчний замналаа өндөрлүүлсэн юм. Түүнд илэрсэн афасиа хэмээх эмгэг нь хүнийг ярьж, бичих чадваргүй болгодог үр дагавартай гэж хэвлэлүүд мэдээлж байв.
Жүжигчин өдгөө өвчиндөө бага, багаар нэрвэгдэн биеийн байдал нь хүнд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.