Танд хэрэгтэйЭРҮҮЛ МЭНД

Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлбэл, зардлын таван хувийг олгоно

Эрүүл мэндийн яамны дэргэд ажилладаг “Гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагаар эмчилгээ, оношилгоонд хамрагдсан иргэдийн санхүүгийн асуудалд санал гаргах орон тооны бус зөвлөл” зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэний эмчилгээнд зарцуулсан нийт зардлын 5 хувьтай тэнцэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэдэг юм.

Тус зөвлөл хоёр сар тутамд 1 удаа хуралдаж иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэдэг.

Өнөөдөр ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчилгээнд хамрагдах шаардлагатай болсон иргэдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг тус зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт 2011 оны байдлаар 36 байсан бол 2017 онд 26 болж буурчээ. Ойрын хугацаанд эл жагсаалтаас зургаан өвчнийг Монголд эмчлэх боломжийг бүрдүүлж, мэс засал болон технологи нутагшуулахаар ажиллаж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button