Хичээл хойшлуулахыг хуучинсаг сэтгэлгээ гэж үздэг БШУ-ны сайд

Цар тахлын халдвараас хойш дэлхий дахины улс орнуудад амьсгалын замын элдэв халдвар тархах нь хэвийн үзэгдэл мэт болов. Манай улсад харин энэ өвөл амьсгалын замын, томуугийн, "Ковид-19"-ийн вирусээр зэрэг халдварлах тохиолдол олон байгаа тухай судалгаа гарсан байдаг. Эдгээр дээр нэмээд нийслэлийн агаарын бохидол хүүхдүүдийн уушгийг аймшигтай болгож буй. Улмаар цэцэрлэг хоосон, эмнэлгүүд дүүрэн байдаг болчихсон эмгэнэлтэй дүр зурагтай.
Одоо дөрөвхөн хоноод оюутан, сурагчдын хичээл эхлэх гэж байна. Ханиад, томууны өвчлөл өндөр байгаа энэ үед хойшлуулах гарц гаргалгаа байж болно гэдэгтэй зарим эцэг эхчүүд санал нийлээд буй.
Харин БШУЯ "хичээл эхлэх хугацааг сунгахгүй" хэмээн мэдэгдсэн. Харин салбарын сайд Л.Энх-Амгалан хичээл хойшлуулахыг хуучинсаг сэтгэлгээ хэмээн үздэгээ зарим хэвлэлд илэрхийлсэн ажээ.
Энэ тухай тэрбээр "Юм л болвол хичээл, сургуулийг хойшлуулъя гэдэг хуучинсаг сэтгэлгээгээ одоо болих хэрэгтэй, зун хичээллүүлнэ гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй" хэмээсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энх Амг##ан сайдын шийдвэр маш зөв.Сурагчид маш их хоцрогдолтой байгаа. Попрогчид ###### !!!!!!!!!!!!!!!!
Хичээл хойшлуулах хэрэггүй. Нэгэнт ийм эрс тэс уур амьсг##тай газар оронд төрсөн хүмүүс бага наснаасаа үүндээ дасан зохицож амьдарч сурах хэрэгтэй. Зун хүүхдүүд харин эрт тарж сүү цагаан идээн дээр очиж биеэ наранд шарж биеийн эсэргүүцлээ сайжруулах хэрэгтэй.
Энэ муугийн шинэ сэтгэлгээ гэж юу байдгийн.Удахгүй огцрох гэж байж гайхуулах юмаа олж ядах юм.
Zuv shdee, zun ni huuhduud maani agaart amraad darhlaagaa sergeeh ni zuv
ГОЛ НЬ СУРГУУЛИУД ХАЛДВАР ТАРХАХГҮЙ БАЙХ, ХҮҮХЭД ӨВЧЛӨХГҮЙ БАЙХ ОРЧИН НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ. САЙД ЭНЭ ТАЛ ДЭЭРЭЭ САНААЧЛАГАТАЙ, САНУУЛГАТАЙ САЙН АЖИЛЛАМААР ЮМ.
Гэртээ байсан ч х##двар авч байна. Томчууд нь зөөгөөд ...
Юм л бол хууль дүрэм зөрчиж дураараа ийш тийш шилжүүлдгээ болих хэрэгтэй. Гадаадад бол бүх сурагчийн амр##т к##ендар дээр жилийн өмнө хэвлэгдээд гарчихсан байдаг. Тэрийг хэн ч нааш цааш болгохгүй. Эмчийн актаа өгөөд явахгүй байж болно.
Энхамг##ан сайдад бага насны хүүхэд байдаггүймуу ядаж өвөө болсон л бмаарийн сургуульд ач зээ нь чвдаггүйм бхдаа
Монголчууд өөрдөө з##хуу дээрээс нь болбо хүүхдүүдээ хичээлд нь явуулахгүй тэгээд ба да##гавар хэрэггүй гэнэ.Хүүхдүүдээ багаас нь з##хуу болгож байна.Энэ Монгол улс чинь ямар ирээдүйтэй болох вэ та минь!!!
ЭНХАМГАЛАНГИЙН ТҮМЭН КӨВ