УЛС ТӨР

"Залуу хүний хувьд Ерөнхий сайд мэдрэмжтэй хандаж, биднийг ажиллаад саналаа хэл гэсэн"

Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхний боловсруулсан Шинэ Үндсэн хуулийн төсөл нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тэгвэл тэрхүү хуулийг боловсруулсан жижиг намын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд мэдээллийн эхэнд "Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуулийн төслүүдээ нэгтгэж танилцуулах ажлын хэсгийн ажил шувтраад үр дүн гарсан тул мэдээлэл хийж байна" хэмээлээ.

-Ц.Ганхуяг: Ерөнхий сайдын захирамжийн дагуу бид Үндсэн хуулийн төслүүдээ нэгтэж төсөл босгосон-

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Улстөрийн дөрвөн нам ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн нам, ШИНЭ, сүүлийн арван жилийн хугацаанд боловсруулсан Үндсэн хуулиудаа нэгтгээд нэг төсөл боллоо. Ерөнхий сайдын захирамжийн дагуу энэ ажлыг хийсэн. Төслөө нягт нямбай танилцуулж амжаагүй байтал олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу зөрүү мэдээлэл явчихлаа.

1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон гэдгийг дийлэнх нь зөвшөөрч байгаа. Өнгөрсөн онд 24 нам нэгдээд Төрийн ордонд Шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй гэдэг тунхаглалд гарын үсэг зурсныг та бүхэн санаж байгаа байх.

Бид бүхэн багагүй хугацаанд чамгүй хүч хөдөлмөрөөр төрийн ямар ч хөрөнгө мөнгөний дэмжлэггүйгээр боловсруулж гаргалаа. Энэ төсөл бол нээлттэй. Ард түмний хэлэлцүүлгээр орж шүүгдэх ёстой. Ямар нэгэн далд утга агуулаагүй. Бид Засгийн эрх мэдлийг ард түмний гарт атгуулахын төлөө ажилласан. Мөн байгалийн баялгийг ард түмэндээ авч өгөхөөр хуульчилсан.

Энэ төслийг ард түмэн шүүмжлэх эрхтэй. Бас засах эрхтэй. Үүнд ямар нэгэн атгаг муу санаа байхгүй" хэмээлээ.

Н.Энхбаяр: Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд энэ санаачилгыг манлайлан дэмжээсэй

Мөн тэд сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

Одоогийн Үндсэн хууль чадамжгүй болчхоод шинээр бичээд байгаа юм уу. Өчигдөр Засгийн газрын хэрэг газрын дарга "Бид Шинэ Үндсэн хууль бичих захиалга өгөөгүй" хэмээн мэдэгдсэн шүү дээ?

-Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн гэдэгтэй дийлэнх нь санал нэгдэж байгаа. Төр муу байгаа бол Үндсэн хууль муу байна. Хонгилын шүүхтэй байна, хулгайтай байна, ард иргэд ядуу байгаа нь Үндсэн хууль муу байна гэсэн үг. Тиймээс бид Шинэ Үндсэн хууль бичсэн.

-Ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаяр: 1992 онд батлагдсан Үндсэн хууль маш чухал байсан. Тэр үед бид цоо шинэ тогтолцоо руу шилжсэн байсан. нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжье гэж шийдэж байсан үе. 32 жил яваад үзлээ. Үндсэн хуульд бичсэн тогтолцооноос болж төр засаг хяналтаас гарчихсан. Нийгмийн захиалга бол хүн төвтэй, иргэн төвтэй Үндсэн хуулийн захиалга гарч ирсэн. Тиймээс Шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн зөв гарч гэдэг үүднээс үүнийг боловсруулсан.

-2012-2016 онд боловсруулж байсан Үндсэн хуулийн төсөл хэвээрээ явж байна лээ. Та бүхний боловсруулсан хуулийн төслийг Засгийн газар хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Ард түмний нэрийн өмнөөс Үндсэн хуулийг шинээр бичээд сууж байгаа нь зөв гэж бодож байна уу?

-Ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаяр: Хэвлэлийн хурал зарласан. Ирсэнд баяртай байна. 20 гаруй нар Үндсэн хуульд өөрчлөл хийе гэсэн тунхаг бичиг гарын үсэг зурсан. МАН, МАХН хоёр жилийн өмнө нэгдэхэд энэ асуудлыг ярьцгааж байсан. Байгалийн баялгийг ард түмэндээ өгчих юмсан гэдэг үүднээс "Баялагийн эзэн" лоозонтой орж байсан. Хоёр танхимтай парламентад иргэд нам бус зарчмаар орсон. Шинэ Үндсэн хуультай болох нийгмийн захиалга, хэрэгцээ байгаад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд залуу хүний хувьд мэдрэмжтэй хандсан. Тэгээд "Намууд үүн дээр ажилла, бидний шүүмжлээд суухын оронд саналаа хэл. Та бүхний саналыг аваад ард түмнээрээ хэлэлцүүлье" гэсэн сайхан сэтгэлийг агуулсан. Ерөнхий сайд залуу хүн. Цаг үеэ мэдрээд дахиад нэг шинэ цаг эхлүүлэх гээд байна шүү дээ. Өөрөө шууд хэлчих гэхээр янз бүрийн байдлаар мушгидаг тул ард түмнээрээ хэлэлцүүлье гэсэн санаа. Тиймээс Ерөнхий сайд энэ ажлыг манлайлаасай гэж бид хүсэж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга ч мөн адил.

-Шинэ Үндсэн хуулийн төслийг ард түмнээрээ хэлэлцүүлээгүй байж элчин сайдын яамдад яагаад өргөн барьсан юм бэ?

-Ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаяр: Нэгдүгээр сарын 03-нд захирамжийнх нь утга агуулгад нийцүүлэн Ерөнхий сайдад өргөн барьсан. Хүний эрхийг дээдэлсэн, шинжлэх ухаанч хуулиа гадаадуудад өгөөд судлан шинжлүүлье гэдэг үүднээс өгсөн. Хамгийн сүүлд ард түмэн шийдвэр гаргана. Ард түмэндээ бэлэг болгон барьж байна. УИХ-ын даргад өчигдөр өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-26 16:24

За ######аа. Хэн бэ гэдгийг нь мэдэхээс хойш

Зочин
Зочин
2023-01-26 20:17
Reply to  Зочин

Авлигачин, хулгайч намаар ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА.

Зочин хнөмхийнүүд гэнэ
Зочин хнөмхийнүүд гэнэ
2023-01-26 16:48

чи новшоо тэр төслөө өргөн олонд толилуужл юухийснээ харуул. Лодойсамбуугийн хэлсэнээр бол ямар ч утгагүй Хүрэлсүхэд додойлсон агуулга нэвт шингэсэн, ардтүмнийг дарангуйлах хуулийн хянгар болгох зүйл орсон байсан шүү. барагтайхан байгаарайЭэнхбаяр аа

Зочин
Зочин
2023-01-26 19:48

УРТ ШАР ДЭЭЛТ ДАХИН БОКСЫН РИНГЭНДЭЭЭ ХҮЧТЭЙ ТОГЛОГЧ БОЛОХООР ЗЭХЭЖ БАЙНА.АМНЫХ НЬ САЛИА АРИЛААГҮЙ ОЮУНЭРДЭНЭ ЗАНДКА НАРААР БОЛ ТОГЛООД Л ӨНГӨРНӨ

Зочинсүхээ
Зочинсүхээ
2023-01-26 20:38

Энэ бузрын өвгөн хулгайч 1997 онд нөхөн сонггуулиар их хур##д орж ирээд монгол төрийг самарч эхэлсэн Наад муу хулгайчаар төрийн ямарч ажидд бүү ойртуул Өнөөшийн муу асууд## наад муу өвгөн муу хулшайч Энхбаяртай шууд холбоотой ядуу байгаа Төрийн хямр## гээд төрийн ##быг зарах гээд бүх муу хулгаыг хийсэн

Үнэн
Үнэн
2023-01-26 21:04

Н.Энхбаяр бол дээрэмчин. Ийм хүнээр Үндсэн хууль бичүүлэхэд хүрч доош орох гэж.

Монгол
Монгол
2023-01-26 21:12

Чинийх зөв, өөрийнхөөрөө хий. Чамайг би дэмжиж байгаа гэж хүн бүрт хэлдэг Солонгос кино

ЗОЧИН
ЗОЧИН
2023-01-26 22:16

EРӨНХИЙЛӨГЧ , ЕРӨНХИЙ САЙД 2 ЫН ДУНД ЯС БҮҮ ХАЯАРАЙ УРТ ШАР ДЭЭЛТ ЭЭ

ДД манан
ДД манан
2023-01-27 08:56

З##уус аа үе өнгөрөөсөн өвгчүүлээс с##ах цаг болсон.
Эд нарын бичсэн үндсэн хуулиар 30 гаруй жил д ийм бн дахиад эд нар бичих гэнэ.

Зочин
Зочин
2023-01-27 09:59

Hulgaich hudalch oyun erdene enhbayar nar ard tumnig uurd daranguilah huuli batlah gej bna

Зочин
Зочин
2023-01-28 07:22

Улс төрийн үхдэлүүдээр шинэ үндсэн хууль хийлгэнэ гэж юу гэсэн үг вэ ?! Больцгоо !!!

Холбоотой мэдээ

Back to top button