Монголын ГХЭ-ийг БНСУ-д худалдах давуу эрхийг КТ корпорацид өглөө

Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын KT корпорацитай 80 орчим төрлийн ашигт малтмал, тэр дундаа газрын ховор элементийг тогтвортой нийлүүлэх түншлэлийн гэрээ байгуулах санамж бичиг байгууллаа.
Монгол Улсад дижитал өөрчлөлтийг хэрэгжүүлэх стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой уг санамж бичигт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, KT корпорацийн гүйцэтгэх захирал Ку Хён Мо нар гарын үсэг зурсан байна.
Монгол Улс ашигт малтмалын нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орны нэг. Газрын ховор элемент, зэс, хайлуур жонш, алт, төмөр, цайр зэрэг 80 орчим төрлийн ашигт малтмалын ордтой. Газрын ховор элементийн дэлхийн нөөцийн 16 орчим хувийг бүрдүүлдэг гэсэн тойм таамаг бий.
Газрын ховор элемент нь ашигт малтмалын чухал нөөц бөгөөд шинэ болон сэргээгдэх эрчим хүч, цахилгаан бүтээгдэхүүн, автомашины эд анги зэрэг ирээдүйн үнэ цэнтэй технологийн салбарт ашиглагддаг.
Гэрээ байгуулснаар, КТ корпораци нь Монголоос олборлосон ашигт малтмалыг Солонгосын бусад үйлдвэрүүдэд нийлүүлэх давуу эрхтэй болж байгаа юм.
КТ корпораци манай улсын дижитал шилжилт хөтөлбөрт өнгөрсөн жилээс идэвхитэй оролцож байгаа. Энэ хүчин чармайлтын ачаар манай газрын ховор элементийг БНСУ-ын технологийн компаниудад худалдах эрхийг авч байна гэж харагдаж буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрснээс илүү мөнгө олох байлаа. Удахгүй хэдийн тоо дуулдаж хэд шоронд орох бол
ӨӨ ХӨӨРХИЙ ОДОО СОЛОНГОСЧУУД ХАНЦУЙ ШАМЛАН ОРЛОО МОНГОЛ БАЯРТАЙ Ч ГЭХ ШИГ
бүтээх биш зарах л юм бодоцгоох?хараат болох
Ядаж гарчгаа товчлохгүй бичиж болноо доо ямар түргэн бичлэг бичиж байгаа биш дээ редакци нь ч гэсэн анхаармаар юмаа