НИЙГЭМ

Говь-Алтай аймаг руу шөнийн нислэг үйлддэг болжээ

Говь-Алтай аймаг дахь “Иргэний нисэхийн ерөнхий газар”-ын харьяа Алтай нисэх буудлын аэродром нь шөнийн гэрэл суултын системээ бүрэн ашиглалтад оруулжээ. Мөн навигацийн тоног төхөөрөмж болох DVOR/DME-г ашиглан суултын схемтэй болсноор "В" "С" ангиллын агаарын хөлгийг цаг агаарын хүнд нөхцөлд болон шөнийн цагаар хүлээн авах бүрэн боломжтой боллоо.

Ийнхүү өчигдөр буюу зургаадугаар сарын 26-ны үдэш "Аэро Монголиа" ХХК-ийн “Embraer145” агаарын хөлгийг хүлээн авч, анхны шөнийн нислэг үйлдэгдэв.

Говь-Алтай аймаг нь газарзүйн байршлын хувьд далайн түвшнээс дээш, харьцангуй өндөрлөг газарт оршдогоос шалтгаалж, өдрийн цагаар нислэг үйлдэхэд суудлын хязгаарлалт тогтоох шаардлага тулгардаг тухай хэлдэг. Харин шөнийн цагаар нислэг үйлддэг болсноор зорчигчдын тоог нэмэгдүүлэх боломж нээгдэж байгаа юм байна.

Х.ЭРХЭС 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button