Нийгмийн

Б.Болороо нөхрөө их хэмжээний согтолттой байсан гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна

Өнгөрсөн зургаадугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, нийгмийн салбарт амжилттай ажиллаж буй Б.Болороогийн нөхөр компанийнхаа ажлаар яваад, харамсалтайгаар осолдож нас барсан байдаг. Тухайн хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл иргэн Б.Болороо нөхрийнхөө задлан шинжилгээний хариу гартал ганц ч үг дугарахгүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд “хаалттай” байсан юм.

Харин өчигдөр /2019.10.19/ тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өгөхдөө нөхрийнх нь задлан шинжилгээний хариу гарч, их хэмжээний согтолттой байсан тухай дурьдлаа. Б.Болороо шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаа бөгөөд нөхөр нь архи хэрэглэдэггүй байсан, хууль хүчний байгууллагын хэлсэн зарим зүйлс бодот байдлаас зөрч буй тул хэргийг үнэ зөвөөр шийдэхэд олон нийтийн дэмжлэгийг хүсч буй гэдгээ хэллээ.

https://www.facebook.com/buyanjargalb/videos/2560034890729928/

Мөн тэрбээр “Надад эрүү болон хөдөлмөр тал дээр маш чадвартай, сэтгэлтэй 2 өмгөөлөгч байгаа. Тэр хоёр маань аль болох л хуулийн дагуу ажиллаж байгаа, надад ч тэгэхийг зөвлөдөг юм. Гэхдээ хуулийн дагуу явлаа гээд одоо бүх зүйл ойлгомжтой болох гээд байгаа учир би аргаа баран лайв хийсэн юм шүү. Камерын бичлэг үзсэн ямар ч хүн тэр хариунуудтай санал нийлээд, за яахав хуулийн дагуу болно биз гээд сууж чадахгүй байсан” гэж нэмэлт тайлбар өгчээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эмма
эмма
2019-10-20 23:30

Ядарсан амьтныг яаж ч дээрэлхчихэж болно гэж бодоод байгаа юм байх даа. хөгийн юмнууд. тэнгэр ниргэнэ дээ хөгийн амьтдыг

Kelgreelm
Kelgreelm
2020-01-20 18:16

Buy M#legra Online [url=http://cialibuy.com]generic cialis[/url] Cialis 10g Cialis Decadron Canada Post

StevSlarie
StevSlarie
2020-02-01 11:38

Livestock Erithromicin Tablets http://cialisjh.com - Buy Cialis Viagra E Stimolanti Cialis 20mg Acheter Levitra Generique

Холбоотой мэдээ

Back to top button