ДЭЛХИЙ

Хонконгийн цагдаагийн газрыг бүсэлсэн жагсагчид таржээ

Хонконгийн Ван Чай дүүрэгт оршдог Цагдаагийн ерөнхий газрыг бүслэн хаасан жагсагчид өнөөдөр /2019.06.27/ өглөө тарцгаасан тухай радио, телевизийн RTHK компани мэдээлжээ.

Мянга орчим жагсагч лхагва гарагийн орой Хонконгийн цагдаагийн төв байрыг бүслэн хааж, өмнө нь зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагааны үеэр баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаарджээ. Жагсагчид  ажиглалтын камерууд дээр наалддаг туузууд нааж, байшингийн ханан дээр граффит зураг зуржээ. Жагсагчид өдөр Хууль зүйн яамны дэргэд дахин жагсахаар төлөвлөсөн байна.

Өчигдөр “Их 20”-ийн бүлгийн орнуудын Ерөнхий консулын газруудын өмнө жагссан аж. Тэд Японы Осака хотод “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болохын өмнө Хятадын засаг захиргааны тусгай бүсийн нөхцөл байдалд олон улсын анхаарлыг татах зорилгоор ийнхүү жагсжээ. Жагсагчид Хонконгийн хямралд анхаарлаа хандуулахыг уриалсан өргөх бичгүүдийг гадаадын дипломатуудад өгчээ. Сэжигтнийг БНХАУ-д шилжүүлэн өгөх тухай маргаан дагуулсан хуулийн төсөл батлахыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал Хонконгт болжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-09-22 23:49

Viamedic Com Vfw Store Lasix Drug Interaction [url=http://cheapestcial.com]cheapest cialis 20mg[/url] Cephalexin Dose Chart Buy Salbutimol Propecia Ganadores

StevSlarie
StevSlarie
2019-12-18 15:22

Discard Amoxil After Expire [url=http://cialibuy.com]cialis generic[/url] Zithromax Buy No Prescription Venta De Viagra Gibraltar Viagra Pills Shipped In 1 Or 2 Days

Холбоотой мэдээ

Back to top button