Нийгмийн

“Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга зам” хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгох, гарсан сөрөг үр дагаврыг арилгах, учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар буцаан нөхөн төлүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан билээ.

Энэ хүрээнд “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар хамтран Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын нэгжийн албан хаагчид, холбогдох яам агентлагийн асуудал хариуцсан нэгжийн удирдлагуудыг оролцуулан буй аж. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, “Онч шийдэл” ТББ-ын төлөөллүүд оролцож байгаа юм.

Тус байгууллагууд нь “Төрийн байгууллагуудын ажил олгогчийн буруугаас ажлаас халагдсан иргэдийн судалгаа”, “Нийтийн мөнгөний удирдлага, хяналт, зарцуулалт ба хуулийн хийдэл”, “Нийтийн өмчийг хамгаалах эрх зүйн орчин, тулгамдсан асуудал”, “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд төрийн аудитын байгууллага болон Төрийн албаны зөвлөлийн үүрэг оролцоо”, “Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавьж, асуудлыг тоо баримт, мэдээлэлд тулгуурлан ярилцаж, учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, төрийн байгууллагынхамтын ажиллагаа зэрэг сэдвийг хэлэлцэж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button