Нийгмийн

Дэлхийн цэргийн наадамд монголын 82 тамирчин өрсөлдөж байна

БНХАУ-ын Ухань хотод Дэлхийн цэргийн 7 дугаар спортын наадам зохион байгуулагдаж байна.  Энэ наадамд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооны баг тамирчид оролцож байгаа бөгөөд тус улсад ажлын айлчлал хийж буй  Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тамирчдын хотхоноор зочиллоо.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр ахлуулсан нийт 82 тамирчин цэргийн наадмын нээлтэд оролцсон байна. Н.Энхболд сайд тамирчидтайгаа уулзаад  Ухань хотын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулж амжилт гаргахыг хүслээ.  

Дэлхийн цэргийн 7 дугаар наадамд  109 орны 9300 гаруй тамирчид оролцож байна.

Энэхүү наадмыг зохион байгуулагч “Дэлхийн цэргийн спортын холбоо” /CISM/ нь 140 орныг эгнээндээ нэгтгэсэн спортын хүчирхэг холбоодуудын нэг бөгөөд улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан найрамдлыг зузаатгах, энх тайвныг тогтоох уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тус холбоонд Монгол Улсын Зэвсэгт хүчин 1992 онд элссэн бөгөөд 1995 онд Итали улсын Ром хотод болсон анхны "Дэлхийн цэргийн спортын наадам"-д оролцож 1 мөнгөн медаль хүртэж байв. Улмаар 2012 онд гишүүнчлэлээ дахин сэргээснээс хойш тус холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд тогтмол оролцож байна.  2015 онд БНСУ-д зохиогдсон Дэлхийн цэргийн /CISM/ VI наадамд Зэвсэгт хүчний шигшээ баг, тамирчид спортын 8 /буудлага, бокс, байт харваа, дугуй, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо/ төрлөөр амжилттай оролцож, спортын 5 төрөлд алтан медаль - 6, мөнгөн медаль - 12, хүрэл медаль - 6 нийт 24 медаль хүртэж, 117 орноос медалийнхаа чанараар 16 байрт шалгарсан өндөр амжилт үзүүлж байв.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Kelgreelm
Kelgreelm
2020-01-25 02:42

Cialis Et Forum [url=http://cialibuy.com]cialis cheapest online prices[/url] Generic Real Isotretinoin Best Website C.o.d. Cheapeast Shop

StevSlarie
StevSlarie
2020-02-01 10:40

Levitra Donde Comprar http://viacialisns.com/#267 - generic cialis Lioresal Acheter 25mg cialis online Finasteride Vs Propecia M#le Pattern Hair Loss

LesOrdiff
LesOrdiff
2020-02-06 16:54

How to buy isotretinoin Riverside http://abcialisnews.com - where to buy cialis online safely Viagra En Murcia generic cialis Finasteride 1 G Propecia

Холбоотой мэдээ

Back to top button