Нийгмийн

ФОТО: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж ЖИГНҮҮРТЭЙ ЖАГСАВ

Өнөөдөр /2019.10.21/ Төрийн ордны гадна худалдаа эрхлэгчид жагсаал зохион байгууллаа. Тэд хэлэхдээ “Жижиглэн худалдаа хийж, гадаа жагсаж байгаа бидний бодит амьдралд зөрчлийн хууль тохиромжгүй байна. Гадаа зогсож амьдралаа залгуулах гэхээр байнга л 50 мянган төгрөгөөр торгочихдог. Гэтэл 50 мянган төгрөг гэдэг бидний хэдэн өдрийн орлого. Амьдрах гэж ядаж яваа болохоос бид юм дамлаж өндөр үнээр зараагүй. Болохгүй болоод л ингэж яваа шүү дээ бид. Биднийг харж үзтэл өлсгөлөн зарлана. Ганц жижиглэн худалдаа гэлтгүй монголын нийт иргэдэд энэ зөрчлийн хууль буруу. Сэтгүүлч та бүхэн ч ганц зураг авсныхаа төлөө хоёр сая төгрөгөөр торгуулдаг. Гэрт хулгай орсон ч прокурор дээр очоод л гацчихдаг. Өнөөдрийн энэ төр хяналтаа алдчихсан шүү дээ” гэлээ.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button