УЛС ТӨР

ХҮНам: Хойд Солонгост зэвсэг нийлүүлсэн Л.Болдод хариуцлага тооцохыг шаардаж байна

ХҮН-аас өнөөдөр /2019.10.21/ Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан мэдээлэл хийж байр сууриа илэрхийллээ. Энэ тухай ХҮН-ын ЕНБД Т.Доржханд хэлэхдээ, “Этиоп, Ганна, Тунис, Сири, Пакистан, Бахамын арлууд, ШриЛанка зэрэг орнууд “саарал жагсаал”-д байна. Үүн дээр Монгол Улс нэмэгдлээ. Дэлхийн 200 үндэстний сүүлийн 10-20 байрт жагсаж байгаа засаглал нь ил тод биш, эдийн засаг нь авлигатай, дотооддоо дайн самуунтай улсуудын ангилалд Монгол Улс орлоо” хэмээсэн юм.

Үүний үр дүнд Монгол Улсын 3.2 сая иргэн хохирч байгаа учир Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж буй аж. Тус шаардлагад ЖДҮ-ийн хулгай, Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, 60 тэрбумын хэрэг, Засгийн газрын бонд, концесс, “Эрдэнэт”-ийн хулгай зэрэг том хэргүүдийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэхийг Ерөнхийлөгчөөс шаарджээ. Түүнчлэн

-Арилжааны банкуудад хяналт тавьж чадаагүй Монголбанкны удирдлагад хариуцлага тооцохыг УИХ-ын дарга Г.Занданшатараас

-Том хэргүүдийг замхруулах нөхцөлийг бий болгосон Ц.Нямдоржид хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс

-Хойд Солонгост зэвсэг нийлүүлсэн БХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Л.Болдод хариуцлага тооцохыг УИХ-ын дарга, ёсзүйн хорооноос тус тус шаардаж буйгаа мэдээлэв.

“Саарал жагсаалт”-д орсон бодит гурван үндэслэл:

1.Авлига, албан тушаалын том хэргүүд шүүх прокурорын шатанд очоод хэрэгсэхгүй болсон. ЖДҮ, 60 тэрбум, “Эрдэнэт”-ийн 49 хувь, хулгай зэрэг хэргүүд шийдэгдээгүй.

2.Монгол Улсын эдийн засгаас илүү, 34 их наяд төгрөгийн хэмжээний хууль бус мөнгийг хуулийн болгож өршөөсөн. Дэлхийн улсад байхгүй энэ зүйлийг улстөрчид хийсэн. 

3.БНАСУ-тай харилцаа үүсгэсэн. Тухайн үед БХ-ын сайд байсан Хойд Солонгост зэвсэг нийлүүлсэн. Үүнийг хууль хяналтын байгууллага зарласан ч хариуцлага тооцоогүй. Нөгөөтэйгүүр Хойд Солонгосоос их хэмжээний ажиллах хүчийг Монгол Улсад оруулсан. Тэр хүмүүсийн орлогын тодорхой хувь нь цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулагдсан гэж олон улсын байгууллагууд үзсэн.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-10-21 18:55

Энэ ХУН намын Доржханд анх 60 тэрбумын санаачлага гаргаж байсан хулгайч даа

MatFuse
MatFuse
2020-01-17 21:54

Buy Kamagra 200mg Keflex Parrots [url=http://cialibuy.com]Cialis[/url] Erfahrungen Mit Viagra Cialis Acquisto Di Viagra

StevSlarie
StevSlarie
2020-02-01 04:55

Viagra Im Internet http://cialibuy.com/#838 - Buy Cialis Levitra 5mg Wirkung cialis Pharmacie En Ligne Kamagra

LesOrdiff
LesOrdiff
2020-02-10 04:48

Isotretinoin purchase on line low price overseas Chandler http://viacialisns.com/# - Cialis Keflex Toxicity Buy Cialis Cialis 20 Prix En Pharmacie

Холбоотой мэдээ

Back to top button