Нийгмийн

Зургаан настай охиноо дагуулан өдөр бүр архиддаг ээжид хариуцлага хүлээлгэв

-ОХИНОО ДАГУУЛАН ӨДӨР БҮР АРХИДАН СОГТУУРДАГ, НҮДЭН ДЭЭР НЬ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРДОГ БАЙСАН ГЭВ-

Гэр бүлийн хүчирхийлэл нь олон хэлбэрээр, нууц далд аргаар Ч үйлдэгдсээр байдаг. Цагдаагийн байгууллагад өдөрт ирдэг гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн ихэнх хувийг гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эзэлдэг байна.

Ялангуяа бага насны хүүхдийн биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэлд байлгасаар байгаа нь дэндүү харамсалтай. Сүүлийн жил цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч бага насны хүүхдийн сэтгэл зүй, бие махбодь, ирээдүйд сөргөөр нөлөөлөхүйц гэмт хэрэг үйлдэгдсээр байгаа юм.

Сүхбаатар дүүрэг дэхь цагдаагийн хэлтэст иргэнээс ирсэн хүчирхийллийн дуудлага мэдээллийг шалгахад зургаан настай охиноо дагуулан өдөр бүр архидан согтуурч, хэл амаар доромжилж, гэрээсээ хөөдөг, хамтран амьдрагчтайгаа нийлж охиноо байнгын зоддог иргэн Б-г шалгажээ. Харин уг шалгалтаар иргэн Б нь орцны жижүүр ажилтай бөгөөд өөрийн төрсөн охиныг байнгын гэр бүлийн хүчирхийлэл дунд байлгадаг бөгөөд бага насны хүүхдийн эрхийг ноцтой зөрчдөг байжээ.

Уг мэдээллийг анх 2019 оны нэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст иргэн Д-ээс “Манай ... дүгээр байрны орцны жижүүр байнга архидан согтуурч, 6 настай хүүхдээ элдэвээр хэлж доромлоод байна” гэх дуудлага мэдээллийн ирүүлсэн байдаг.

Цагдаагийн байгууллагын олон удаагийн шалгалтаар 6 настай охин Н-ний төрсөн эх Э, хойд эцэг болох Б нар нь архины хамааралтай, 6 настай охиноо дагуулж байнга архидан согтуурч гадуур тэнэдэг бөгөөд хүүхдийнхээ хажууд хүнтэй бэлгийн харьцаанд орж үл хайхрах гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогджээ.

Уг асуудалд хамтарсан баг тухайн 6 настай охины нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн Н-г сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамруулж, хувцас хэрэглэлийн тусламж үзүүлэн ажилласан. Одоогоор охинд тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд төрсөн ээж болох иргэн Б нь хүүхдийн эрхийг хангах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч, төрийн бус байгууллагатай хамтран зан үйлд нөлөөлөх сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан аж. Харин иргэн Б нь өөрийн төрсөн охиноо дахин ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд байлгавал охиныг Улсын асрамжинд өгөх аж”

Б.ХАНГАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-22 11:56

Торгуулж шийтгүүлсэндээ уурлаж охин амьтныг янз бүр болгож зодож цохих вий дээ. Шууд л асрамжинд авчихгүй дээ. Яанаа, нялх амьтан хэцүү юм бэ.

fdr
fdr
2019-10-23 11:27

торгоод байхдаа яахав дээ, охины идэх хоол л байхгүй болно, ийм архичдаас сайн юм юу хүлээх вэ дээ шууд асрамжинд аваач ээ

Зочин
Зочин
2019-10-23 14:34
Reply to  fdr

Харин тиймээ. Яана гэж хүлээж сууна вэ. Шууд улсын асрамжинд авах хэрэгтэй.

irgen
irgen
2019-10-24 20:45

zuw shuu iimerhuu humuust byatshan irgenee bitgii ug irgedee bagaas in zuw humuujiltei bolgohod naad tusuw mungunuusuu haramlahgui zartsuul

Зочин
Зочин
2019-10-24 22:31

Ахиад зодохгүй, доромжлохгүй гэх бат�##�гаа байхгүй шүү дээ. Хѳѳрхий охин. Сэтгэц нь яавч эрүүл биш ѳсѳж байгаа даа. Яах гэж тѳрүүлдэг байна аа.

MatFuse
MatFuse
2020-02-01 02:31

Effetti Collaterali Del Cialis Generico http://cialisjh.com - cialis Amoxicillin Chlamydia Single Dose Cialis 247 Rx Shop Viagra Generic

Холбоотой мэдээ

Back to top button