Нийгмийн

Элэгний вирусын эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо

Элэгний вирусын эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо. Тодруулбал, Сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаа нь зогсоод байсан Биобэлдмэлийн үйлдвэрийг эргэн ашиглалтад оруулсныг ЭМЯ-ныхан дуулгалаа.

Өнөөдрийн байдлаар манай улс импортын өндөр үнэтэй, биобэлдмэлийн бүтээгдэхүүнээр иргэдээ хангаж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор энэхүү асуудлыг шийдэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн тохиолдолд уураг нөхөх зорилгоор хэрэглэдэг альбумины хэрэглээний 25-30 хувийг хангана. Ингэхдээ нэг бүрийн үнэ нь импортын бүтээгдэхүүнээс 10-30 хувиар хямд байх юм.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилгоор Монгол Улсад 1932 онд биобэлдмэлийн үйлдвэрийг нээснээр зарим вакцин, биобэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх болсон юм. Тухайлбал, долоон жилийн уйгагүй хөдөлмөрөөр цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг гарган авч, 1940 онд цагаан цэцэг өвчнийг бүрэн устгаж байжээ. Мөн 1955 онд сахуу, татран өвчнийг эмчлэх ийлдэс, 1957 онд галзуу өвчний эсрэг вакцин, 1960 онд сийвэн нөхөх, сэлбэх шингэн зэрэг маш олон вакцин, биобэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх болсон юм. Харамсалтай нь, 2010 онд байр, тоног төхөөрөмж зэрэг зүйлсээс шалтгаалан тус үйлдвэрийн хаалга хаагджээ. Харин өнөөдөр тус үйлдвэр дахин нээгдлээ. Тус үйлдвэр нээгдсэнээр хүн амын дунд нэн шаардлагатай байгаа  бөөр нөхөх альбумин, дархлаа сэргээх иммуноглобулин, гистамин, галзуу, хижигийн өвчний вакцин, элэгний  вирус устгах вакцин зэрэг  25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо. Нэр бүхий 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гадаадаас өндөр үнээр авч байгаа юм” хэмээн ярилаа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button