Нийгмийн

ХЗБХ: Хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачиллыг яаралтай өөрчилнө

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн байна. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахт төслийг хэлэлцэхээр байсан ч, хууль санаачлагч З.Нарантуяа гишүүн байгаагүйгээс хойшлуулав.

Тиймээс Я.Содбаатар гишүүний өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төсөлд мал хулгайхтай тэмцэхтэй холбоотой заалтыг өөрчлөхөөр тусгажээ. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг олонхийн саналаар дэмжсэн аж. 

Дараагаар нь УИХ-ын гишүүний захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны заалтад өөрчлөлт оруулах төслийн талаар ажлын хэсэг дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд ажлын хэсгийн олонх гарын үсэг зурсныг Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар онцоллоо. Дүгнэлтээр Хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачиллыг яаралтай өөрчлөх дагаж, мөрдөх журмын тухай хуулийг батлуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button