УЛС ТӨР

Төрийн албаны ерөнхий шалгалтад 1800 гаруй иргэн бүртгүүлжээ

Төрийн албаны шинэ хуулиар төрийн албаны ерөнхий шалгалт гэж өгдөг болсон. Төрийн албаны шалгалтын бүртгэлийг энэ сарын 1-нээс цахимаар бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн бүртгэлд хамрагдсан байна. Энэ нь иргэдийг төрийн албанд шууд томилох шалгалт биш. Ерөнхий шалгалт өгөөд нөөцөд орсон иргэн дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгөх чиг юм.

Ерөнхий шалгалтыг гурван чиглэлээр өгөх бөгөөд эдгээр гурван шалгалт тус бүртээ босго оноотой.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, түүх, соёл, мэдээллийн технологийн мэдлэгийн агуулга багтах бөгөөд энэ шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут байна. Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох Монгол хэл, Монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болно. Харин монгол хэл, бичгийн, крилл бичгийн шалгалтын хугацаа 30 минут үргэлжилнэ. Ерөнхий шалгалтын хоёр дахь шат монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн Дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалт 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэнэ. Нөөцөд бүртгэгдсэн иргэд тусгай шалгалт /тухайн  албан тушаалын / өгч Төрийн жинхэнэ албанд томилогдох боломжтой юм.

Төрийн албаны тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албанд анх орох иргэдээс Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулахаар заажээ.

Иймээс төрийн албанд анх орох иргэдийн ерөнхий шалгалтын бүртгэлийг 2019 оны аравдугаар сарын 1-30-ны өдрийн 00.00 цаг хүртэл www.csc.gov.mn сайтад цахимаар бүртгүүлж байгаа. 

Бүртгэл дууссаны дараа Ерөнхий шалгалтыг ирэх арваннэгдүгээр сарын 11-25-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-16 04:01

Non Prescription Cialis Canada [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Viagra Otras Pastillas M#legra Fxt Plus Pharmacy

Kelgreelm
Kelgreelm
2020-01-28 06:33

Propecia Catez [url=http://viacialisns.com]Cialis[/url] Cialis Order By Mail Buy Cialis Compro Cialis Online

LesOrdiff
LesOrdiff
2020-02-06 19:39

Reaction To Amoxicillin And Mononucleosis http://buyciallisonline.com/# - cialis 5mg Buy Viagra From Egypt Buy Cialis Sildenafil Pas Cher 120 Mg

Холбоотой мэдээ

Back to top button