УЛС ТӨР

Н.Баяртсайхан: Би саарал жагсаалтад орсон асуудалд хариуцлага хүлээхэд бэлэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Монгол Улс саарал жагсаалтад орсон тухай болон үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгчийн хариуцлагын асуудал хөндөгдлөө.

Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэхдээ, “УИХ-ын дарга аравдугаар сарын 23-нд надтай энэ асуудлаар уулзсан. Би санал бодлоо тодорхой хэлсэн. Албан тушаалтай зууралдаад байх хүн би биш. Саарал жагсаалтад орсон асуудалд хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ цаана нь гадаад харилцааны тухай асуудал байна. Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдол ч бас гарсан.Энэ бүгдийг нээлттэй ярьж болохгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр эсвэл хаалттай хуралдаанд ярья. 2017 оны тавдугаар сарын 24-ны өдөр манай улс ОУВС-д хамрагдах хөтөлбөрийн ажлыг эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 14 арилжааны банкинд активын чанарын үнэлгээ хийлгэх ийм шаардлага байсан. Гаднын аудитын байгууллагын зөвлөгөө авч активын чанарын үнэлгээг хийсэн. Энэ шалгалтаар арилжааны банкууд 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал илэрсэн. 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдлаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нөхөж дуусгах даалгаврыг Монголбанкнаас арилжааны банкуудад өгсөн. Энэ бол зургаан сарын хугацаатай даалгавар байсан. Ингээд дээрх хугацаанд 466 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө зургаан банк нэмэгдүүлсэн. Капитал банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх алхам хийгээгүй учраас татан буулгасан. 466 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудын эх үүсвэрийг магадлан шалга гэдэг чиглэлийг ОУВС бидэнд өгсөн. Энэ дагуу магадлан шалгах аудитыг явуулж дуусгаад есдүгээр сарын 25-ны өдөр эцэслэж тайлангаа бэлэн болгосон” гэлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-17 11:34

What Does Cephalexin Treat [url=http://cialibuy.com]Cialis[/url] Generic On Line Levaquin Cod Accepted

LesOrdiff
LesOrdiff
2020-01-30 20:07

Cialis Plus Efficace Que Viagra [url=http://buycialisuss.com]buy generic cialis online[/url] Zithromax How Long In System Cialis Mygra 100 Mg Tablets

LesOrdiff
LesOrdiff
2020-02-10 10:52

Perlutex http://abuycialisb.com - cialis cheapest online prices Renal Dosing For Keflex cialis no prescription Fish Amoxicillin Clavulanic

Холбоотой мэдээ

Back to top button