НИЙГЭМ

Монгол судлалын залуу эрдэмтэд Академич С.Чулууны “заналхийлэл”-ийг эсэргүүцэв

МУИС-ийн Түүхийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн, “Steppe Publishing” ХХК-ийн баг хамтран бүтээсэн “Монголын эзэнт гүрний түүх” таван боть ном нээлтээ хийгээд удаагүй байна. Тус “Монголын эзэнт гүрний түүх” төслийн удирдагчаар МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Дэлгэржаргал, доктор Д.Анхбаяр, доктор Б.Чинзориг нарын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.

Эл бүтээл нь Их Монгол улс, Их Юань хэмээх Их Монгол улс, Зүчийн улс, Цагадайн улс, Ил хаант улсын улс төр, нийгмийн байгуулал, эдийн засаг, соёлын түүхийг цогцоор нь нэгтгэн харуулснаараа онцлогтой юм байна. Түүнчлэн Монголын түүхийг перс, араб, цагадай, хятад, латин зэрэг хэлний олон сурвалж ашиглаж суурь судалгааны бүтээлийн хэмжээнд бичсэн онол, аргазүйн цогц бүтээл хэмээн үнэлэгдэж буй юм.

Гэвч тус таван бовь бүтээлийн нээлтийн үйл ажиллагааны дараа Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “академич” С.Чулуун зохиогчдын багт дарамт шахалт үзүүлэн, заналхийлсэн тухай мэдээлэл цахим орчинд хөвөрч эхлэв. Тэрээр “ална, тална” хэмээн болхи бүдүүлэг үгсээр судлаач, эрдэмтэдийг сүрдүүлсэн тухай мэдээлэл байна.

Түүнчлэн “ШУА-ийн Түүх, угсаатны хүрээлэнгийн захирал, академич С.Чулууны гаргаж буй ёс бус, зарчимгүй үзэл хандлага нь залуу эрдэмтдийн итгэл, урам зоригийг ихээхэн хугалж байна” хэмээх эсэргүүцлийн үгтэй залуу эрдэмтэдийн нийтлэлүүд тархаж эхэлжээ. Улмаар түүний гаргасан үйлдэл, “заналхийлэл”-ийг эсэргүүцэж, дуу хоолойгоо илэрхийлэх түүхч, эрдэмтэн, судлаачдын давалгаа цахим орчинд одоо ч үргэлжилсээр байгаа аж. 

https://www.facebook.com/ankhbayar.danuu/posts/2980943501934174
https://www.facebook.com/chimgee579/posts/10156763986831344

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button