Нийгмийн

51-р сургууль аутизмтай сурагчаа гадуурхан, сургах боломжгүй гэжээ

Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхах явдал нийгэмд байсаар байна. Өнгөрөгч наймдугаар сард “Монгол Од” сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцаж төгссөн хөнгөн хэлбэрийн аутизмтай Г.Сүндэръяа охиныг энэ жил сургууль нь хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж гадуурхсан тухай мэдээллийг манай сайт хүргэж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр аутизмтай хүүг нь  Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн багш, сургалтын менежер, эмч нь гадуурхсан тухай мэдээлэл байна. Хүү хөнгөн хэлбэрийн аутизмтай бөгөөд өнгөрсөн есдүгээр сард тус сургуулийн нэгдүгээр ангид  элссэн байна. Энэ талаар хүүгийн аав “Миний муу хүүг сургуулийн эмч, мeнeжeр, багш нь танай хүүхдийг сургаж чадахгүй гэсэн. Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхсан” гэлээ.

Ийнхүү хүүг сургахаас татгалзсан нь хүүхдийг ялгаварлан гадуурхаад зогсохгүй, хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн явдал юм. Түүнчлэн энэ дагуу багш, сургуулийн захиргаанд Зөрчлийн тухай хуулийн 6.20-ын 3 дугаар зүйлд зааснаар хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай юм байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button