ДЭЛХИЙ

Сексийг албан ёсоор спорт болгох хүсэлт гаргажээ

Драган Братич нэртэй Швед эр сексийг улсдаа албан ёсны спорт болгох хүсэлт гаргасан байна. Тэрбээр Йёньшөпин хотод хэд хэдэн стрип клуб ажиллуулдаг аж. Братич Шведийн сексийн холбоотой хамтран улсдаа зургаан долоо хоногийн турш сексийн аварга шалгаруулах тэмцээн зохиох зорилготой байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Шведийн Үндэсний спортын хороонд хүсэлт гаргажээ. Братич хүсэлт гаргасныхаа дараа телевизэд ярилцлага өгөхдөө “Бид улсад бүртгэлтэй, байгууллагын дугаартай, сексийн чиглэлээр бэлтгэл хийж өрсөлдөх гэдэг байж болох зүйл. Бусад спорттой адил байж чадна. Энэ нь Европын орнуудад шинэ дэвшилтэт хөгжил үүсгэнэ” гэжээ.

Түүний гаргасан хүсэлтийг Шведийн Үндэсний спортын хороо дөрөвдүгээр сард буцаасан байна. Тус хорооны дарга Бьорн Эриксон “Хүсэлтийн бичиг манай хорооны шалгуурт тэнцээгүй. Тийм болохоор энэ хүсэлтийг буцаасан. Бидэнд өөр хийх чухал зүйлс байна” гэсэн юм.

Эх сурвалж: Unilad,

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button