Нийгмийн

Орон нутгийн иргэдийн 80 орчим хувь нь үнэт цаас, хувьцааны данс нээлгэжээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг 21 аймагт зохион байгуулж байна. Аяны зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 тоот тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, 1072 ширхэг хувьцааны талаар иргэд, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний саналыг сонсоход чиглэж буй.

Тус аян энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд Ховд аймагт үргэлжлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар орон нутгийн нийт иргэдийн 80 орчим хувь нь үнэт цаас, хувьцааны данс нээлгэсэн гэж тус компаниас мэдээллээ. Ховд аймагт ганцхан “Бумбат Алтай” брокер дилерийн компани үйл ажиллагаа явуулж, иргэдийн үнэт цаас, хувьцааны данс нээж байгаа аж.

Иргэд үнэт цаасны данс нээлгэснээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг өөрийн дансанд байршуулж баталгаажуулан хөрөнгийн бирж дээр арилжаанд оруулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх, хувь эзэмшиж буй компанийнхаа ашгаас жил бүр ногдол ашиг авах зэрэг давуу талтай гэж албаныхан онцоллоо.

Харин иргэд хувьцаа ашигтай гэж мэддэг боловч үр дүнтэй захиран зарцуулах талаар мэдлэг, мэдээлэл бага байна гэж ярьж байлаа. Мөн цаашид өөрийн эзэмшиж буй хувьцааныхаа ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр авах эсвэл хөрөнгийн зах зээлийн эргэлтэд оруулах зарчмаар хувьцаагаа өсгөх хүсэлтэй байна гэж зарим иргэд ярив. Цаашид ажлын хэсгийнхэн хөдөөгийн 16 суманд ажиллаж, иргэдэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны талаар танилцуулж, судалгаа авах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-28 12:26

How To Buy Azithromycin Online [url=http://buycialisuss.com]order cialis online[/url] Prix De Cialis En Pharmacie En France Buy Cialis Bebe Avec Clomid

StevSlarie
StevSlarie
2020-02-11 07:47

Cialis 37 Anni http://buycialisuss.com - Cialis Propecia Bastelanleitung Cialis Fedex Shipping Macrobid With Free Shipping

Холбоотой мэдээ

Back to top button