Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

#2: Богд уулаас 29 тэрбумын 6 газар залилсан Т.Баясгалан шүүх дээр Х.Баттулгыг буруутгажээ

Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж нартай бүлэглэж БНХАУ-ын иргэн Вү Сэн Чиангийг залилсан хэргийн талаар бид өчигдөр хүргэсэн. Тэгвэл өнөөдөр Д.Кёкүшюзанбатбаяр өөрийн эхнэр Т.Баясгалантай бүлэглэж тусгай хамгаалалттай газруудыг хэрхэн залилсан талаарх хэргийн талаар хүргэнэ. Эл хоёр хэрэг тусдаа боловч нэг хүнд хамаарах олон хэрэг гэдэг утгаараа нэг л шүүх хурлаар шийдвэрлэгдэн аль аль нь цагаадсан билээ.


-Дархан цаазар газраас газар авахдаа оролцуулсан ураг төрлийн хамаатнууд нь-

Тэд Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах "Арцатын ам", "Чулуутын ам", "Ташгайн ам" зэрэгт хэд хэдэн газар авахдаа өөрсдийн хамаарал бүхий ТАВАН хүний ЗУРГААН компанийг ашигласан байдаг.

Тодруулбал, Д.Кёкүшюзанбатбаяр төрсөн дүү Д.Аззаяа, түүний нөхөр Д.Анхбаяр, Т.Баясгалан өөрийн болон ээжийнхээ, нагац эгч Ж.Жагиймаа нарынхаа үүсгэн байгуулсан компаниудыг ашиглажээ.


-“Ахмадын амрал, жирэмсэн эхийн сувилал, спорт цогцолбор барина” гээд 6 газар авч улсыг 28,8 тэрбумаар хохироожээ-

Т.Баясгалан өөрийн "Зэсэн тал" ХХК-иар ахмадын амралт сувилал барих нэрийдлээр 4,400,000,000 төгрөгийн 10,0 га газрыг "Чулуутын ам"-наас 2014 онд

Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын "Гэгээн талбай" ХХК-иар жирэмсэн эхчүүдийн сувилал барих нэрийдлээр 9,592,000,000 төгрөгийн 21,8 га газрыг "Ташгайн ам"-наас 2014 онд

Т.Баясгалангийн нагац эгч Ж.Жагиймаагийн "Ногоон шүр" ХХК-иар амралт, аялал жуулчлалын цогцолбор барих нэрийдлээр 2,200,000,000 төгрөгийн 5.0 га газрыг "Арцатын ам"-наас 2014 онд

Т.Баясгалангийн нагац эгч Ж.Жагиймаагийн "Өлзийт голын эх" ХХК-иар усан спорт, цогцолбор цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр 5,280,000,000 төгрөгийн үнэ бүхий 12,0 га газрыг "Арцатын ам"-наас 2014 онд

Д.Кёкүшюзанбатбаярын төрсөн дүү Д.Аззаяагийн "Ногоон хана" ХХК-иар ахмадын сувилал барих нэрийдлээр 3,520,000,000 төгрөгийн үнэ бүхий 8,0 га газрыг "Чулуутын ам"-наас 2014 онд

Д.Кёкүшюзанбатбаярын төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын "Том Анхаа" ХХК-иараа Марриот бизнес бутиззочид буудал барих нэрийдлээр 3,828,000,000 төгрөгийн үнэ бүхий 8,7 га газрыг "Арцатын ам"-наас 2014 онд

Ингээд нийт 65,5 га газрын эзэмших эрхийг залилан авч, төрд нийт их хэмжээний буюу 28,820,000,000 төгрөгийн хохирол учруулсан байна.


-Авсан газартаа таун хаус барих, заримыг нь хүнтэй бартердах замаар хэлбэрийг нь өөрчилж мөнгө угаажээ-

Дээр танилцуулсан компаниудынхаа авсан газруудыг өөр зориулалтаар ашиглаж мөнгө угаасан байж болзошгүй баримтуудыг одоо хүргэе.

НЭГДҮГЭЭРТ: Т.Баясгалангийн нагац эгч Ж.Жагиймаагийн "Өлзийт голын эх" ХХК-ийн усан спорт, цогцолбор цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр "Арцатын ам"-наас 5,280,000,000 төгрөгөөр авсан 12,0 га газарт 2015-2018 оны хооронд 93 ширхэг хаус, үйлчилгээний 2 обьект барьсан. Барилгын ажлыг Д.Кёкүшюзанбатбаяр, улсын заан Ч.Батзориг нарын эзэмшдэг "Хөрш заанууд" ХХК гүйцэтгэсэн.

Барилгын ажил гүйцэтгэсэн хүмүүс болон ААН-д төлбөр болгож 93 хаусынхаа 62-ынх нь карказыг өгчээ. Үлдэгдэл 31 хаусыг Т.Баясгалан, Д.Кёкүшюзанбатбаяр нар өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр тараан байршуулан авч үлдсэн байна. Үүнээсээ нийт 14,7 тэрбум төгрөгийн таун хаусыг бодитоор бий болгожээ. Энэ нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгөн угаасан байж болзошгүй гэж хуулийн байгууллага үзэж байжээ.

Компанийнх нь нэр дээрх газарт барилга бариулсан Ж.Жагиймаад хаус, байр өгсөн байна. Гэхдээ тэрбээр “хоёр байр авах ёстой ч аваагүй байна, авчихвал нэгийг нь хүүдээ өгнө” гэсэн гэдэг.

Ч.Батзориг, Д.Кёкүшюзанбатбаяр нар 2000 онлос хамтарч барилгын салбарт бизнес хийж эхэлсэн найзууд. Гэвч тэдний Арцатын аманд барьсан барилга бүр саяхныг болтол оршин суугчдаа усгүй байлгаж хохироож байгаа тухай хэл ам дэгдэж, мэдээллүүд хөвөрсөн.

ХОЁРДУГААРТ: Т.Баясгалангийн нагац эгч Ж.Жагиймаагийн "Ногоон шүр" ХХК-иар амралт, аялал жуулчлалын цогцолбор барих нэрийдлээр 2,200,000,000 төгрөгөөр авсан 5.0 га газарт барилга барих гээд чадаагүй.

Ч.Батзориг нар мөн л өөр барилга барихаар оролджээ. Тэрбээр барилга барихын тулд хувьцааг Ж.Жагиймаагаас өөртөө шилжүүлж авчээ. Газар нь хэл ам дагуулж, олны анхааралд өртсөн даруйд буцаагаад шилжүүлж барилга барихаа ч больсон байна.

ГУРАВДУГААРТ: Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын "Гэгээн талбай" ХХК-иар жирэмсэн эхчүүдийн сувилал барих нэрийдлээр "Ташгайн ам"-наас авсан 9,592,000,000 төгрөгийн 21,8 га газрыг эд хөрөнгө, мөнгө төгрөгөөр бартердах замаар бусдад өгчээ.

Тодруулбал, "Уран ган" ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнд 3,2 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирчээ. 2016 онд Б.Лхагвасүрэнгийн дүү Д.Эрдэнэбилэгийн нэр дээр шилжүүлж, хариуд нь Бадралаас 1 тэрбумын авлага, 3 гаруй тэрбумын үнэ бүхий 11 тээврийн хэрэгсэл авчээ.

-Шүүх танхимд: Д.Батбаяр өөрийгөө өмөөрч, Т.Баясгалан Х.Баттулгыг буруутгажээ-

Т.Баясгалан: Олны танил гээд яллагдагчаар татагдах шалтгаан болдог юм байна. АН-ын гишүүн нөхөртэй байсны буруу юм байна. Женкогийн уурыг хүргэсэн болохоор ингээд зогсож байна" гэж мэдүүлжээ.

Харин Д.Кёкүшюзанбатбаяр: "Заан Батзоригийг яагаад яллагдагчаар татахгүй хасав. Бидэнтэй хамт байсан хүмүүсийг хэрэгт татахгүй заавал Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан хоёрыг яллах гээд байдаг. Гэр бүлийн хоёр хүнийг зэрэг татдаг. Д.Кёкүшюзанбатбаяр гэж хүн энд ямар ч хамаагүй. Эцэстээ бүтээн байгуулалт хийгээд гэмт хэрэгтэн боллоо" гэх агуулгуудаар үг хэлжээ.


-Бидний өмнө нь хүргэсэн #1: Д.Кёкүшюзанбатбаяр төрийн өндөрлөгүүдийн хуурамч гарын үсгээр 32 тэрбумыг залилсан түүх контентыг ЭНД дарж уншина уу-

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 13, 2023 08:52

Женко л Кукшюзааны 10 тэрбумг ч билүү авчаад өгөө гүй, түүнээс болоод юу ялаа ч билээ,Эрдэнэ нэг мар зан юм ярьсан удаа бий шүү !

Зочин
Зочин
6 сар 13, 2023 09:42

Энэ оркууд хотод суурьшаад хамаг өнгөтэй өөдтэй газрыг нь ар өврийн ха�##�гаар з�##�илж хувьдаа аваад гишгэх газаргүй болголоо доо

Гэрэл
Гэрэл
6 сар 13, 2023 10:48

Ямар их агуу шун�##�.вэ????Дугуй дугуйгаа олж дээ хөөрхий

Өлөн Цөвүүн
Өлөн Цөвүүн
6 сар 13, 2023 11:04

Эхнэрээ зодож болохгүй Батбаяраа. Бас их шун�##�таж болохгүй Баясг�##�аан. Та хоёр монголын ороо бусгаа цагийн сиймхийгээр гүйж яваа цөөвөр чоно �########� хоёр шүү. Одоо гэдсэндээ хөлөө хийж эхэлсэн нь бурхны шийтгэл

иргэн
иргэн
6 сар 13, 2023 11:07

Яасан их шун�##� вэ аймаар. Эцэсдээ шун�##� нь гэмт хэргийн зам руу хөтөлж дээ

Bolorooo
Bolorooo
6 сар 13, 2023 11:20

Er ni Tord bgaaa hulgaichidiig bugdiiiig ni huihaar shinechilj tsewerlej baij l Mongol Uls hoggino Mongol Ulsiinhaa neriig Olon Ulsiin tawtsand neg udaa manduulsan geeeed l erguuuleeed Eh Oronooosooo hulgai bolon Luiwar hiiiine . Eh Oron mini yaaaj hogjih weeee

зочинзочин
зочинзочин
6 сар 13, 2023 11:27

Ингэж их шунаад гайг нь үүрэх болно доо.

Зочин
Зочин
6 сар 13, 2023 11:38

Баясг�##�ангийн Нүхтийн аманд бдаг газрыг юу гэлээ өссөн төрсөн газраа л авч бна гэлүү уул гарв�##� нь Баянхонгорын биздээ. Тэгээд төрсөн газраа авдаг юм бол унасан газар угаасан усандаа Туулын хөвөө дагуу газар хашидаг ч юм билүү ккк

Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд
Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд
6 сар 13, 2023 11:39

Дархан цаазат газрын хамга�##��##�тын бүсэд ЯАГААД газар өгдөг ? СУвил�##� энэ тэр юу ч бай. Хүн амьтан цуглуулах бохир гаргах хэрэгтэй болно.

Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд
Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд
6 сар 13, 2023 11:41

ГАзар өгсөн �##�бан хаагчийн буруу. Тэд өгөхгүй бол эд авч адахгүй. ХАхууль авч өгчихөөд з�##�илуулсан ч гэх.

Зочин
Зочин
6 сар 13, 2023 11:42

Бүүр амар юм болох нь л дээ. Шун�##�аа дийлэхгүй даварч хууль зөрччихөөд Женко, Батзориг энэ тэр гээд л бусад руу үсчээд л.
2-ууланг нь 2 өөр шоронд хатаав�##� таарна

Зочин
Зочин
6 сар 13, 2023 12:13

Энэ луйварчдыг шүүх яахаараа цагаатгадаг юм бэээ

Зочин
Зочин
6 сар 13, 2023 14:02

бүүр нэг аймар хүмүүс 2 хоёроос болоод 2000долорын ц�##�ингаа авч чадаагүй хохирч билээ дандаа ганган ганган өвөө эмээ нар дагуулж ирээд эбэ ах эгч тулга хадмууд гээд хор найруулаад явдаг 2байсан хохин

Зочин
Зочин
6 сар 13, 2023 14:04

Аймаар луйварчид юм бишүү

ИДЭЖ ХАНАХГҮЙ УЛС
ИДЭЖ ХАНАХГҮЙ УЛС
6 сар 13, 2023 14:57

Баттулгын үед их юм болсон байгаа юм даа. Гэтэл хамгийн нэр хүндтэй ерөнхийлөгч болсон гээд байгаа, хүмүүс ийм л сонголт хийдэг ш дээ. Тэрэлжид нэг �##�тан шар оройтой барилга олон жил нэг хэвэндээ гацсан байсан, харин Баттулга ерөнхийлөгчөөс буухтай зэрэгцээд бэлэн болоод, хотын төвийн ..... аргаар олж авсан Баянгол зочид буудлынхаа нэрээр нэрлээд ү.а-гаа явуулж байна. Энэ дөнгөж эхний хэсэг нь...

Зочин
Зочин
6 сар 13, 2023 15:14

Bogd uuland budeeree baishin harisan. Deed Shuud, undsen huuliin tsets, huduu aj ahuin surguuli, ih tenger, oron suits, mungutei buh hun barilga barij zarsan. Zuvhun ene 2 bariagui. Ene 2 g ontsloog yallaad bgaa ni huuliin hongiloor chirj bga yum bna. Olon ail shine bairand orj olon mongolchuud ajiltai yavj bna. Darga nar uursduu gazraa zarsan bh

Иргэд
Иргэд
6 сар 13, 2023 16:09

Новшийн 2ыг шоронд хийж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй

Yasan tsadadgui har shunalnuud ve
Yasan tsadadgui har shunalnuud ve
6 сар 13, 2023 16:49

Yasan tsadadgui har shunalnuud ve

Zochin
Zochin
6 сар 13, 2023 16:49

Yasan tsadadgui har shunalnuud ve

Болор
Болор
6 сар 13, 2023 22:05

Баясг�##�ан Батбаяр гэж үхэлгүй мөнхийн шун�##�ын туламнууд. Үхэж д�##�д ормор.

Зочин
Зочин
6 сар 13, 2023 22:14

Buzaruud hoorondoo jiilzeed goy boloh nee awgai naeher 2 bol er emiin hamgiin baliar humuus bishuu shunaltanguud ym bn gazriin naimaag tcetcegluuldeg ym bn da

Зочин
Зочин
6 сар 14, 2023 09:53

Shunal diildehgui shulam

Zochin
Zochin
6 сар 14, 2023 12:56

Baysgalan ni buur ongiroo oir toirnihondoo aimaar deerelhuu buduuleg gej tamtaggui. Etsegteigee denduu adilkhan hun bna lee

Zochin
Zochin
6 сар 14, 2023 12:58

22 orchmiin gazriig buur hamsan sh dee.

Зочин
Зочин
6 сар 14, 2023 15:07

Дуучин одоо хөгшин эхийгээ хүртэл хулгайч бологчлоошдээ тайвар амг�##�ан нүд аних шиг сайхан юм гэж хаана бнаа дуугаа аялмар аядаад явж байхгүй гэр бүл ах дүүс хамаатан садан бүгдийг хам хулгай болгоод хаячлаашд

Зочин
Зочин
6 сар 14, 2023 21:42

Хулгайчуудыг өмссөн хувцастай нь үлдээж шоронд хатаагаач! Бүх хөрөнгийг нь хураах төр засаг гар ч таарна…

Зочин
Зочин
6 сар 14, 2023 22:54

Ийм хүмүүсийг жорлонгоос татаж гаргах гээд хэрэггүй. Жорлон нь тэдний амьдрах ганцхан нөхцөл юм.

Зочин
Зочин
6 сар 14, 2023 23:00

Луйвар хулгайгаар олсон энэ их мөнгө хөрөнгөө хэзээ идэх юм болдоо. Яах гэж

Зочин
Зочин
6 сар 15, 2023 01:12

Ховдын 2 бөх эбэ ахынхаа д�##�баан дор насаараа туйлна гэж андуурчээ чааваас, з�##�илан луйвар хийхээ мундаг амьдарч байна гэж боддог тэнэгүүд, хохь нь

Холбоотой мэдээ

Back to top button